Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч өчигдөр /2019.04.08/ “Капитал” банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилсон билээ. Капитал банкны хувь эзэмшигч, УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас “Капитал” банкийг татан буулгах болсон шийдвэртэй холбоотойгоор байр суурийг нь сонсох гэсэн боловч татгалзлаа.
-Та “Капитал” банкийг татан буулгасан асуудлаар хувьцаа эзэмшигчийн хувьд байр сууриа илэрхийлэх үү?
-Би ямар ч хувьцаа эзэмшдэггүй.
-Таны хамааралтай банкинд Нийгмийн даатгалын сангийн 100 гаруй тэрбум төгрөг байна гэж яригдаж байна?
-Тэрийг би мэдэхгүй.
-Та банкны харилцагчдад тайлбар өгөх ёстой шүү дээ, гишүүн ээ. Нийгмийн даатгалын сангийн мөнгө танай банкинд байдаг гэж салбарын сайд мэдэгдсэн?
-Тэгвэл салбарын сайд өөрөө хариулах байлгүй. Энэ шийдвэрийг гаргасан Төв банк тайлбар өгнө. Энд улс төрийн нөхцөл байдал орсон.
Ийм товч хариулт өгснөөр тэрбээр Төрийн ордноос гарч явлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2019.04.09/ мэдээлэл хийж, “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 2009 оноос эхлэн “Капитал” банкинд байршуулсан байдаг. Байршуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж 280 тэрбум төгрөгт хүрсэн байсныг би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоноос хойш нэлээд багасгасан. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 101 тэрбум төгрөг үлдсэн. Энэ мөнгө эрсдэлд орохгүй. “Капитал” банкны эрхийг хүлээж авч байгаа Монголбанкинд хандаж, графикийн дагуу хөрөнгийг барагдуулна" гэж мэдэгдээд байгаа юм.
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн баасан гаригт /2019.04.05/ төрийн өндөр дээд болон тэдэнтэй адилтгах 282 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг албан ёсоор зарлаж, цахим орчинд байршуулсан.
Түүгээр бол Б.Ундармаа гишүүн 2018 оны хөрөнгө орлогы мэдүүлэгтээ “Зоол гоёл” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Бишрэлт косметикс энд фейшн” ХХК, “Соёмбо даатгал” ХХК, “Капиталмаркет корпораци” ҮЦК ХХК, “Капитал банк” ХХК, “Бишрэлт холдинг” ХХК, “Нью даниста рөүд энд констракшн” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-д хөрөнгө оруулсан гэж мэдүүлсэн байгаа бөгөөд дийлэнхэд нь 95-100 хувийн хувьцаа эзэмшдэг гэжээ.
Түүний намтарыг ЭНД ДАРЖ харна уу!
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 9 )
БИШРЭЛТИЙН/БАТБАЯРЫН/ УНДАРМАА Ч ЁСТОЙ Л КОМПАНИЙХАА ТӨЛӨӨ УЙХ-д ГАРЧ ИРСЭН ДЭЭ. БАС КАПИТАЛ БАНКИНД ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГГҮЙ Ч ГЭНҮҮ. НӨХӨН АРИУНБОЛД НЬ КАПИТАЛЫН ЗАХИРАЛ ШҮҮ ДЭЭ.
Гутамшиг уг хуухдуудэн хагаж бгаа байхдаа Нэр хугархаар яс хугарсан дээг гэдэг унэн шуу
ene chavgants shorongiin hadaas boloh ni bvv hel esergeeree ... jastiin bathvvgeer mogoi bariulan erdentiig baritsaalan gudarch tonon deeremdsen MAN iin bvleg atsnuud .... ene chavgantsiig ashiglan dampuursan neriin door ard tvmniii tatvariin 100 garui ter bumiig huvaaj gudraad 20 onii songuuliinhaa mungiig bosgood avchihaj baigaa yum . . umbvvnvvd ulildaad nemergvi .boldog yum boldgooroo l bolj bn ....... shudraga nymdorj ulugchin altan emgenee hamgaalaad ene deerem deer yu ch duugrahgvi baigaa bizdee
ТВ-ээр харж байхад цайчихсан луйварчин байна лээ дээ
nugel ni garna da
Er liizuudiin gants chaddag zuil melzeh ichih bulchirhai baihgui nowshnuud
СОНИН ХАРЦТАЙ ДООГУУР ШИРТСЭН ИЙМ ХҮН БАС УИХ Д ГИШҮҮН БАЙХ НЭЭ. ТӨРТЙН ТҮШЭЭ ХҮН ЧИНЬ ЦОГЛОГ, ӨӨДТЭЙХЭН ХАМГИЙН ГОЛ НЬ ӨӨРТӨӨ ИТГЭЛ ДҮҮРЭН БАЙХ ЁСТОЙ БИЛЭЭ.. МАНАЙХАН Ч ДИЙЛЭНХ НЬ ГӨЛӨН ГӨЛӨН ХИЙСЭН ....
teneg avgai
ИЧДЭГГҮЙ УЛАЙДАГГҮЙ ШААЛГАЖ ХАДАГГҮЙ ЦАДДАГГҮЙ ХҮҮХЭН МӨНӨӨС МӨН ЮМДАА ??? ХӨӨРХИЙ??? УДАХГҮЙ ТАМРУУГАА ЯВАХ БАЙЛГҮЙ ЧИ?????