С.Чинзориг: Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг Капитал банкинд хадгалагдаж байсан

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Капитал банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөний асуудал анхаарал татаж байгаа.

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2019.04.09/  мэдээлэл хийхдээ “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 2009 оноос эхлэн Капитал банкинд байршуулсан байдаг. Байршуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж 280 тэрбум төгрөгт хүрсэн байсныг би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоноос хойш нэлээд багасгасан. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 101 тэрбум төгрөг үлдсэн” гэв. Мөн тэрбээр "Энэ мөнгө эрсдэлд орохгүй. Капитал банкны эрхийг хүлээж авч байгаа Монголбанкинд хандаж, графикийн дагуу хөрөнгийг барагдуулна" гэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.4) 2019 оны 04 сарын 09

Ashig sonirholiin zutchiltei biznesiihen turd garsnii gai.

0  |  0
Top