Үл таних төрлийн эртний хүмүүсийн олдвор олджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Олон улсын эрдэмтдийн баг Филиппинд хүн төрөлхтний үл таних төрөлд хамаарах эртний хүмүүсийн олдворыг олсон тухай мэдээлжээ.

Nature сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл, Филиппиний Лусон арлын Кальяо агуйд шинэ төрлийн эртний гурван хүний арга яс олдсон байна. Тэдний шүд, хуруу болон таазны хэсгийн ясыг шинжлэхэд 50-иас 67 мянган жилийн настай болох нь тогтоогдсон байна.

Олдворуудын хэлбэр, бүтцийн шинж тэмдэг нь хомо сапиенс болон хомо флоресиенсис төрлөөс огт өөр тул хомо люзоненсис гэх шинэ төрөлд хамруулна гэж эрдэмтэд мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top