Египетийн хөвдөг эмнэлэг ядуу хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Олон улсын Ротари клубын салбар болох Ротари Египет клубын санаачилгаар аварга том хэмжээтэй усан онгоцон эмнэлэг 90 хоногийн турш Нил мөрөнгөөр аялж, алслагдсан хот, тосгодын хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Хөвдөг эмнэлэг Асуан хотоос Каир хот хүрэх зам дагуух хот, тосгон бүрт хүрэх гэнэ.

Ойрх Дорнодод хамгийн анхных болох тус усан онгоцонд эмнэлэг, лаборатор, эмийн сан ажилладаг бөгөөд энэ төслийг Египетийн засгийн газар олон тооны төрийн бус байгууллага, компанитай хамтран хэрэгжүүлж байна.

Олон улсын Ротари клуб Египетэд үйл ажиллагаа явуулж эхэлсний 90 жилийн ойд зориулж энэ төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хөвдөг эмнэлэгт ажиллаж буй эмч, сувилагч, асрагч, мэргэжилтнүүд болон эмийн санч нар бүгд сайн дурын үндсэн дээр ажиллаж байгаа аж.

Усан онгоц дээр байрлаж буй 20 орчим эмнэлэг өдөрт дунджаар 1000 хүүхдэд эрүүл мэндийг үйлчилгээ үзүүлэх зорилготой бөгөөд бүх үйлчилгээ, эм бэлдмэлийг үнэгүй олгож байна.

Ротари Египет алслагдсан хот, тосгод болон ядуу айлын хүүхдүүдийг үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах зорилгоор энэ төслийг жилд нэг удаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(112.72.2.206) 2019 оны 04 сарын 20

Манайхан суралцмаар л ажил бн даа. Явуулын эмнэлэг ажиллуулж болно шд

0  |  0
Top