Сагсчин Ц.Шаравжамцын хөвгүүд “Stars” клубыг удирдана

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Өнгөрсөн долоо хоногт Монголын сагсан бөмбөгийн холбооны 20 жилийн ой тохиож, энэ үеэр зохиогдсон ”Бүх оддын тоглолт”-д сагсчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од цагирган дээрээс довтлох гайхалтай үзүүлбэрээр сагсан бөмбөг сонирхогчдод бэлэг барьсан билээ.

Өдгөө БТСГ-ын даргаар ажиллаж буй Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүүхдүүд аавыгаа дуурайн, сагсан бөмбөгөөр амжилттай хичээллэж буй. Түүгээр зогсохгүй удам залгасан сагсчин хөвгүүд саяхнаас аавынхаа байгуулсан “Stars” сагсан бөмбөгийн клубыг ажиллуулахаар болж, Ш.Мөнхийн-Од, Ш.Энхийн-Од нар өсвөрийн сагсчдад сургалт явуулахаар болжээ.

Гавьяат тамирчин Ц.Шаравжамц тус клубыг 1994 онд анх үүсгэн байгуулсан 2010-2014 онд хэсэг завсарлаад, эргэн нээжээ.  “Stars” сагсан бөмбөгийн клубт 17 хүртэлх насны хүүхдүүд хичээллэх боломжтой.
 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hooloo sain id(98.113.248.233) 2019 оны 04 сарын 22

Joohon hool undaa sain idehgui bol arai l heterhii turanhai baina aa! Sagschin hunii gol shinj bol mash ih sportlog biyetei bh yostoi!

0  |  0
a(64.119.18.148) 2019 оны 04 сарын 22

stars klub iin hayag utas bn uu humuusee

0  |  0
Уншигч(78.144.65.153) 2019 оны 04 сарын 22

Ааваасаа өндөр залуучууд болохнээ....амжилт !

0  |  0
s(64.119.16.156) 2020 оны 07 сарын 01

huurhun yumaa.amjilt hvsiee

2  |  0
Top