Хотын дарга С.Амарсайхан төв талбайн 2.5 га газрын зөвшөөрлийг цуцаллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23
Хотын дарга С.Амарсайхан төв талбайн 2.5 га газрын зөвшөөрлийг цуцлахаар болжээ. Тэрбээр энэ тухай шийдвэрийг танилцуулахаар Сүхбаатарын талбайд ирээд байна (2019.04.23).

Хотын дарга Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргаснаа дөнгөж сая мэдэгдэв.

“Улсын нийслэлийнхээ төв хэсэгт, Сүхбаатарын талбайн урд талаас 2.5 га газрыг 2006 онд хувийн ААН-д эзэмшүүлэх захирамж гаргасан байна. Тухайн үед газар доогуур байгууламжтай усан оргилуур байгуулахаар төсөл сонгон шалгаруулсан байдаг боловч өдгөө төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч баримт материал байдаггүй. Өнгөрсөн 2016 онд төв талбайг шинэчилж, авто машины зогсоол болгосон. Зогсоолоос олсон орлогын 30 хувийг нийслэлд төвлөрүүлнэ гэсэн гэрээтэй боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Түүнчлэн энэ газрыг 22.5 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан ярилаа.

Хотын удирдлагын зүгээс хуулийн дагуу холбогдох компанид нь мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд дээрх газрын зөвшөөрлийн эрхийг ийнхүү цуцалж байгаа аж. Машины зогсоол болгосон энэ газарт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина гэдгээ мөн энэ үеэр хотын дарга мэдэгдлээ.

 
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shoron(208.54.37.225) 2019 оны 04 сарын 23

ter gazriig ogson huntei zargaldaach ee? Hen ogson hen avsan bugdiig shorond hii!

0  |  0
Бямбаа(66.181.183.194) 2019 оны 04 сарын 23

одоо л зөв зөв шийдвэр гарах нь ашгүй дээ

0  |  0
МАНАН(202.179.24.196) 2019 оны 04 сарын 24

20 жил хотыг дээрэмдсэн Төв аймгийн Ми овогтынхны ноёрхол ингээд нурж эхэлвээ!

1  |  0
zochin(66.181.178.123) 2019 оны 04 сарын 23

ene kheseg setguulch nertey medleg bolowsrol muutay awgaynuud ard olny esreg zuyl asuuj medemkhiirkhee bolioroy , gar khulnuudee

0  |  0
үхээрийн сэтгүүлчид(182.160.36.197) 2019 оны 04 сарын 23

сэтгүүлчдээ та нар болио? дандаа ард түмний эрх ашгийн эсрэг даль даль гэх юм.

0  |  0
Top