Пүрэв гарагт 10.00 цагт ажил эхэлнэ

2019 оны 04 сарын 23

Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах  иж бүрэн сургуулилалт энэ сарын 24-26-ны хооронд болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргалаа. Захирамжид энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан байна.

Энэ өдөр 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын  бүх замын хөдөлгөөн хааж, нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргахгүй, оруулахгүй байх юм.гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top