43 настай Анжелина Жоли сүүлийн үед маш их туржээ. Ойр дотныхон нь түүний эрүүл мэндэд санаа зовниж эхэлсэн байна. Экс нөхөр, 55 настай Брэд Питт нь Жолиг таван хүүхдээ хөрөнгөгүй үлдээх гэж байна гэж санаа зовниж буй талаар танилууд нь ярьжээ. Жоли захиас бичихдээ бараг бүх хөрөнгөө өргөмөл хүү, 17 настай Мэддоксдоо үлдээх талаар дурдсан гэсэн байна. Жоли түүнд их хайртай байдаг аж. Хүү ээжийнхээ бизнес болон гэр бүлийн ажил хэрэгт гол туслагч нь юм.
Жоли “Jolie Pas” продюсерийн компаниа Мэддокст үлдээнэ гэж хүмүүс таамаглажээ. Тэрбээр том хүүгээ уг компанийнхаа ажилд оролцуулж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )