Сингапурт цахим орчинд хязгаарлалт тогтооно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Сингапурын Засгийн газар хуурамч мэдээлэл нийгэмд ноцтой хохирол учруулахаас сэргийлж интернет хэрэглэгчдэд хязгаарлалт тогтооно гэжээ. Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун энэ талаар мэдэгдээд “Бид хууль, эрх зүйн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл солилцох боломжийг олгох зорилгоор зохих хязгаарлалтыг тогтооно. Европ болон АНУ, Герман ч мөн хуурамч мэдээлэлтэй тэмцэж байгаа” гэсэн байна.

Сингапурын эрх баригчид түүнчлэн улсынх нь дотоод хэрэгт гадны улс орнууд хөндлөнгөөс оролцож байна гэсэн утгатай зүйл ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top