"Монгол Алт" ХК ногдол ашиг хуваарилна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

"Монгол Алт" ХК нь  2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 150 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.  Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөр тогтоож, 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор олгохоор шийдвэрлэсэн байна.

Тодотгоход, Хувьцаат компани (ХК)-ийн Төлөөлөл удирдах зөвлөл (ТУЗ)-өөс Хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ) хуралдуулах болон ногдол ашиг олгох, эсэх тухай шийдвэр гаргах хуулийн хугацааг Санхүүгийн зохицуулах хорооноос  өмнө нь мэдээлсэн. Хууль, журамд заасан ХЭХ хуралдуулах эсэх шийдвэрийн хугацаа гуравдугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top