Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс орнууд болон олон улсын байгууллагын удирдлагуудаас бүрдсэн Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний ажлын хэсгийн 14 дэх удаагийн уулзалт Улаанбаатар хотод энэ сарын 22-25-ны хооронд зохион байгуулагдана. Тус уулзалтад оролцогчдыг танилцуулж байна.
Стефан Швайнфест - НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга
НҮБ-ын Статистикийн хэлтсийн даргын албан тушаалд 2014 оны долдугаар сард томилогдсон. Түүний удирдлага дор Статистикийн хэлтэс нь дэлхийн статистик мэдээллийг нэгтгэн тархааж, статистикийн үйл ажиллагаанд зориулж газарзүйн орон зай статистикийн болон бусад мэдээллийг нэгтгэх зэрэг стандартууд, нормуудыг бий болгож улс орнуудыг өөрсдийн статистикийн болон газарзүйн орон зай системийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг аж. Түүнчлэн Засгийн газар хоорондын хоёр томоохон байгууллага болох НҮБ-ын Статистикийн комисс болон Дэлхийн газарзүйн орон зайн мэдээллийн менежментийн НҮБ-ын шинжээчдийн комиссын нарийн бичгийн даргаар 2002 болон 2011 оноос тус тус ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )