Алт худалдан авалт өсчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Монголбанк  дөрөвдүгээр сард 1.1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 989 кг алт худалдан авч байснаас 101 кг буюу 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дөрөвдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс  есөн кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар гурван кг алт худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны алт худалдан авалт дөрөвдүгээр сард  өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байгаа нь Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосонтой холбоотой гэж мэдэгдлээ.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосон. Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top