NRGI: Монгол Улс уул уурхайн мэдээллээ ил тод болгож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 05

Олон улсад уул уурхайн салбарын ил тод байдлын судалгааг хийдэг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн Монгол Улс уул уурхайн мэдээллээ ил тод болгож байгааг онцоллоо. Тус байгууллага Монгол Улсад уул уурхайн салбарын лицензийн талаар мэдээлэл олгох зорилготой www.iltodgeree.mn цахим хуудас бий болсныг онцлон дурдсан байна. Одоогоор тус цахим хуудаст уул уурхайтай холбоотой найман хууль тогтоомж, 436 гэрээ, гэрээний заалтын 140 тайлбар бүртгэгджээ. Аймаг бүрээр нь харьцуулбал Дорноговь аймаг хамгийн их буюу 52, Улаанбаатар хот 39, Өмнөговь аймаг 28 лицензээ ил болгосон байна.

Бид одоогоос 10 гаруй жилийн өмнө Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал санаачилгад нэгдэн орсон бөгөөд амлалт ёсоор 2020 он гэхэд уул уурхайтай холбоотой бүх мэдээлэл ил тод болох ёстой. Үүнээс өмнө EITIMOngolia цахим хуудсаар 2000 гаруй компанийн эзэн гэх тодотголтой 130 хүний мэдээллийг харах зорилготой цахим хуудас ашиглалтад оруулж байсан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top