Дээд зиндаанд түрүүлсэн бөх ямар шагнал авдаг вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

Мэргэжлийн сүмогийн макүүчи буюу дээд зиндаанд түрүүлсэн бөх ямар шагнал хүртдэг юм бол? Энэ бодол олон бөх сонирхогчийн толгойд орж ирдэг нь лавтай. Сүмо бөхийн башё 15 өдөр үргэлжилж, сүүлийн өдөр түрүүлсэн бөхөд шагнал олгодог. Эрт үед цөөн хэдэн зүйл өгдөг байсан бол одоо шагналын нэр, төрөл нэмэгдсээр 20 гаруйд хүрч, шагнал гардуулах хугацаа 40 минут болжээ. Улс, орон нутгийн захиргаанаас эхлээд гадаад орнуудын шагнал ч бий. Дохён дээр эмэгтэй хүн гардаггүй дүрэмтэй тул шагнал гардуулах эрхэм заавал эрэгтэй байх шаардлагатай.
 

ҮНДСЭН ШАГНАЛУУД

Эзэн хааны цом. Сүмогийн холбооны тэргүүн гардуулна. 1,09 см, 29 кг.

Түрүү бөхийн туг. Мөнгөн шагнал 10 сая иэн дагалдана. Сүмогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн тэргүүн гардуулдаг. Энэ тугийг түрүүлсэн бөх задгай машинд суун парад хийхдээ намируулдаг.

Энэ хоёр шагналыг түрүүлсэн бөх дараагийн башёгийн эхний өдөр буцаан өгдөг. Тухайн бөх гэмтэлтэй бол ояката нь ёслолд оролцоно.

ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙДЫН ЦОМ.

Ерөнхий сайдын засгийн газрын томоохон албан тушаалтан гардуулах заалттай ч зарим тохиолдолд Ерөнхий сайд өөрөө ирж оролцдог. Осака, Нагоя, Кюүшюүд орон нутгийн захиргааны томчууд, тухайн нутгаас сонгогдсон парламентын гишүүн цомыг гардуулах тохиолдол байдаг.  41 кг жинтэй.

“Майничи шимбүн” сонины шагнал

Түрүү бөхийн зураг бөгөөд Бөхийн өргөөнд хаддаг тул эзэнд нь жижиг хувилбар очно.

Ерөнхий сайдын цом гардуулсны дараа NHK телевизийн сурвалжлагч түрүү бөхтэй ярилцлага хийдэг. Ярилцлага дууссаны дараа дахин дохён дээр гарч, шагнал гардуулах ёслол үргэлжилнэ.

ГАДААД ОРНУУДЫН ШАГНАЛ

Чех улсын шагнал: Богемийн алдарт шилээр хийсэн цом, Pilsner шар айраг нэг жилийн хэрэглээ.

АНЭУ-ын шагнал: Цом, шатахууны нэг жилийн хэрэглээ.

Францын шагнал: Цом, PIERRE HERMÉ PARIS амттан.

Мексик улсын шагнал: Цом, Corona шар айраг нэг жилийн хэрэглээ

Унгар улсын шагнал: Цом, цайны иж бүрэн хэрэгсэл.

Хятад улсын шагнал: Цом. 1, 5, 9 сард гардуулдаг.

Монгол Улсын шагнал: Ерөнхий сайдын Цом.

Болгарын шагнал: Цом. 1, 5, 9 сард л гардуулдаг.

ОРОН НУТГИЙН ШАГНАЛ

Токио хотын даргын шагнал: Алдарт барималч Китамүра Сэйбогийн бүтээл баримал. 1, 5, 9 сард гардуулдаг.

Осака мужийн шагнал: Цом, нутгийн үүлдрийн үхрийн мах, брэнд сакэ. Гуравдугаар сард  гардуулдаг.

Осака хотын даргын шагнал: Түрүү бөхийн туг. Гуравдугаар сард гардуулдаг.

Айчи мужийн шагнал: Нагоягийн тахианы мах 100 кг, өндөг 1800 ширхэг, бөднө шувууны өндөг 50 мянган ширхэг, асари хясаа 500 кг гэх мэт нутгийн брэнд хүнсний бүтээгдэхүүн өгдөг. Долоодугаар сард гардуулдаг.

Нагоя хотын даргын шагнал: Долоодугаар сард гардуулдаг.

Фүкүока мужийн шагнал: Цом, орон нутгийн будаа, далайн байцаа, гүзээлзгэнэ нэг жилийн хэрэглээ. 11 дүгээр сард гардуулна.

Фүкүока хотын даргын шагнал: Цом, загасны брэнд түрс нэг жилийн хэрэглээ. 11 дүгээр сард гардуулдаг.

NHK Телевизийн шагнал: Цом. Мөнгөн шагнал..

“Токио шимбүн” сонины шагнал: Цом, мөнгөн шагнал. 1, 5, 9 саруудад гардуулна.

Иргэний агаарын “JAL” компанийн шагнал: Баярын бичиг, мөнгөн шагнал.

“Кока кола” компанийн шагнал: Баярын бичиг, мөнгөн шагнал.

Хошин шогийн “Ёшимото” театрын шагнал: Баярын бичиг, мөнгөн шагнал, нэг жил тоглолт үзэх эрх. Гуравдугаар сард гардуулдаг.

Нара хотын даргын шагнал: Цом, 300 хүний чянко хоол хийх хүнсний материал.

Шизүока мужийн шагнал: Цом, нутгийн брэндийн цай.

Эхимэ мужийн шагнал: Цом, нутгийн брэнд жимсний шүүс 1500 ширхэг.

“Озэки” сакэний үйлдвэр”-ийн шагнал: Цом, 80 литр сакэ.

Миязаки мужийн шагнал: Миязаки үүлдрийн үхрийн мах (1 үхэр), жимс 1 тонн

RKB шагнал: Цом, мөнгөн шагнал.

Фүкүи мужийн шагнал: Цом, нутгийн үмэ жимс нэг тонн.

Фүкүшима мужийн шагнал: Цом, мөнгөн шагнал. Нутгийн будаа нэг тонн, брэнд үхрийн мах, жимс, ногооны цуглуулга.

Ойта мужийн шагнал: Цом, брэнд мөөг. Мөнгөн шагнал

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d(64.119.27.54) 2019 оны 05 сарын 08

tugiin butsaaj uguud mungiin avalgui yadiin udaan oilgots zarim neg hund bainaa

0  |  0
(202.179.25.93) 2019 оны 05 сарын 14

Daraagiin bashe ehlehed bucaaj ugdug yum bol 10 saya ienee urehgui hadgalj baigaad bucaaj uguhne dee yanz ni zugeer l show yum bish uu ter shagnal ni. Sain unshaarai yag tegej bichsen bna sh dee

0  |  2
(156.0.213.2) 2019 оны 05 сарын 08

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: +22 780 147 359

3  |  0
Top