Их хэмжээний дизель хэрэглэж, агаар бохирдуулан, уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмэр оруулж буй хүнд даацын машины асуудлыг Герман улс цахилгаанаар ажиллуулах шийдэл олжээ.
Цахилгаан ачааны машинууд тусгай зориулалтын зам дагуу татсан цахилгаан утсанд холбогдон цэнэглэгдэх боломжтой болжээ. Цахилгаан ачааны машинд зориулсан арван км урт хурдны зам Германд ашиглалтад орж, анхны туршилтаа хийсэн байна.
Siemens компанийн бүтээсэн энэхүү систем хүнд даацын машинд тусгай төхөөрөмж суурилуулан, цахилгааны утастай холбосноор, ачааны машин 90 км/ц хурдтай явах боломжийг бүрдүүлжээ.
Ачааны машин цахилгааны утастай холбогдсон үедээ цахилгаан мотороор ажиллах бөгөөд энгийн зам дээр гарахдаа хосолмол систем руу шилжих гэнэ.
Siemens компанийн мэдэгдсэнээр цахилгаан хурдны замын системийн нэвтрүүлснээр нүүрстөрөгч болон азотын ислийн хэмжээг мэдэгдэхүйц багасгах боломжийг мөн бүрдүүлж байгаа аж. Түүнчлэн, е-хурдны замыг энгийн замын дэд бүтэцтэй холбох боломжтой юм.
Эл хурдны зам Франкфурт хотноо ашиглалтад орсон бөгөөд удахгүй хоёр ийм төрлийн замыг нээх гэнэ.
Германы засгийн газар нийт 70 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж, цахилгаан хурдны замаар явахад шаардлагатай төхөөрөмжийг ачааны машинуудад суурилуулсан байна. Siemens компанийн мэдээлснээр энэ системийг ашигласнаар ачааны машин 100 мянган км тутам 20 мянган еврог хэмнэх боломжтой болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
mundag uls yumaa busadda unger duurail boloh heregtei baihaa bayr hurgii