ФОТО: “Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалд 7000 хүн оролцлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Мөнхөд дурсагдах дайчид” (Үхэшгүй мөнхийн хороо) хүндэтгэлийн явган жагсаал боллоо. Офицеруудын ордоны өмнөх “Монгол ард” эскадрилын хөшөөнөөс маршал Г.К.Жуковын хөшөө хүртэл явсан жагсаалд энэ жил урьд өмнө байгаагүйгээр олон хүн оролцов. Жагсаалд 2000-3000 хүн оролцох төлөвтэй байсан бол өчигдөр өглөө явган жагсаал эхлэхэд 7000 хүн цугларсан байжээ.

“Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалд оролцсон монголчууд болон оросууд Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан өвөө, аав, ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж алхлаа. Түүнчлэн ахмад дайчид, цэрэг хувцастай бяцхан монгол, орос хүүхдүүд жагсаалыг чимж байсан юм.

“Мөнхөд дурсагдах дайчид” жагсаал жил ирэх бүрт өргөжин тэлж, олон улс орныг хамарч байгаа билээ. ОХУ-д өнгөрсөн жил энэхүү жагсаалд 10 сая гаруй хүн оролцсон бол хилийн чанадад нэг сая хүн жагсчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(103.212.117.108) 2019 оны 05 сарын 27

Чөлөөлөх дайны дайчдын үр сад бас явсан юм шүү.

2  |  0
Top