#1 Ц.ОЮУНГЭРЭЛ: “САУСГОБИ КОАЛ ТРАНС” КОМПАНИ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ДАЙРЧ ОРСНЫГ ИЛЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Тост, тосон бумбын нурууны орчимд “Саусгоби Коал Транс” компани шүүхийн шийдвэрийн дагуу хөрс хуулалтын ажил эхлүүлсэнтэй холбоотойгоор, УИХ-ын гишүүн асан, өмгөөлөгч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Тост, тосон бумбын нурууны орчимд “Саусгоби Коал Транс” компани үйл ажиллагаа эхлүүлээд байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа. Өнөөдөр тус суманд яг ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?
-Иргэд бол сүүлийн арваад жилд Тост, тосон бумбын орчимд юу болж байгааг нүдээрээ харж байгаа. Өмнөговь аймгийн Гурвантэс сум ялангуяа маш олон булаг шандтай сум байсан. Тэр хавьд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд маш олон уурхай нээгдэж уулнаас эх авдаг булаг шанд ширгэж алга болсон. Уул, булаг шанд хоёрын дунд маш олон уурхайн орд байдаг, нүүрсээ олборлохын тулд газрын гүн рүү ухаж, булаг шанд руу орох ёстой гүний ус нь уурхайн цооногт тунаж үлддэг. Цооног руу орсон усыг шүүгээд гаргахад, амьтан хүн уухын аргагүй бохирдолтой болсон байдаг. Тэгэхээр уулнаас тэжээгдэж байсан булгууд ширгээд уурхайн цүнхээл үүсээд байгаа юм. Яг ийм нөхцөлд Олон овоотын гол, Гашуунсухайтын гол болон тэр хавийн 30 гаруй булаг, шанд өнгөрсөн хугацаанд ширгэсэн байгаа. Ингээд ойр орчмын булаг шанд ширгээд ирэхээр, малчид уух усгүй, малын бэлчээргүй болоод байгаа юм. Түүнээс гадна булаг шандаас ундаалдаг байсан зэрлэг ан амьтад ундаалах усгүй болсон учраас бүгд зугтсан. Байгаль сүйдэж, ус ширгэсний улмаас янгир, аргаль, хар сүүлт ирвэс, чоно, үнэг зэрэг амьтад Тост, тосон бумба руу дүрвэсэн. Тост, тосон бумбын нурууны урд талд Хөвдийн гол, Хуршуутын гол урсаж байгаа.
#2 КАНАДАД "ОЮУ ТОЛГОЙ" ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХУРАЛДЛАА
Монгол Улсын уул уурхайн хамгийн том төсөл гэгдэх “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагчид өнгөрсөн амралтын өдөр Канадад хуралдав. Дотооддоо популистуудын шүлсэнд дарагдсан ч Монголын эдийн засагт жин дарахуйц нөлөө үзүүлж буй энэ төслийн менежментийг шинэчилж, гол хөрөнгө оруулагч гэгдэх “Туркойз Хилл Ресурс” компанийн хараат бус дөрвөн захирлыг шинээр томилох ёстой гэж үзжээ. Улстөрчдийн хөөстэй мэдээлэл, голлох хөрөнгө оруулагчдад ч нөлөөлж байгааг дээрх үйл явдал харуулна.
Канадад болсон хөрөнгө оруулагчдын хурал үндсэн гурван асуудал дээр төвлөрсөн юм. Нэн түрүүнд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгах, Монгол Улсын Засгийн газартай ойлголтын зөрүүгээ нэгтгэх, Монголын улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан төслийн менежментийг шинэчлэх зэрэг нь одоо төслийн өмнө тулгарч буй томоохон саад юм. Улмаар хөрөнгө оруулагчдын төлөөлөл болох “SailingStone” компани төслийн менежментийг нэн даруй шинэчлэн, “Туркойз Хилл Ресурс” компанийн хараат бус дөрвөн захирлын суудалд дахин сонгон шалгаруулалт зарлах ёстой гэж үзсэн юм.
#3 САЙЖРУУЛСАН ТҮЛШИНД САЙН УУ ГЭХ ҮҮ!
Одоогоос яг нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд санаачилж, Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхгүй, оруулахгүй байхаар болсон. Товлосон хугацаа болоход яг хоёр хоног үлдлээ. Гэр хорооллын айл өрхийн 80-аас илүү хувь нь нэг сая гаруй тонн түүхий нүүрс түлж Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлдөг гэх судалгаа бий. Нэг ёсондоо 200 гаруй мянган яндан нийслэл хотын бохирдлын эх үүсвэр гэж ойлгож болох юм. Чухамдаа агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх зүйл нь түүхий нүүрс түлүүлэхгүй байх гэж үзсэн Засгийн газрын тогтоол энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
#4 МОНГОЛ ЗАЛУУ ЦАХИМААР БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ, АМЖИЛТАД ХҮРСЭН ЗУРГААН ХҮНИЙ НЭГЭЭР ШАЛГАРЛАА
Монгол хүү Массачусетсийн технологийн институт /MIT/-ийнхнийг гайхшруулж байгаа талаар 2013 онд олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Тэгвэл цахимаар боловсрол эзэмшсэн М.Баттүшиг алсын зайны сургалтаар боловсролоо дээшлүүлж, өндөр амжилт гаргасан зургаан хүний нэгээр шалгарчээ. MIT-ийн онлайн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, электроникийн чиглэлээр амжилттай боловсрол эзэмшсэн М.Баттүшигийн талаар гадны хэвлэлүүд “Дэлхийн цахим боловсролд жүжигчин биш, Мянганбаярын Баттүшигийн түүх чухал байр суурь эзэлж байна” гэж бичжээ. 2013 онд түүний тухай гадны хэвлэлүүд “Өсвөр насны монгол хүү Массачусетсийн технологийн институтийнхнийг гайхшруулжээ. Хүн амын гуравны нэг нь нүүдэлчид байдаг энэ улсын оюутан одоо MIT-ийн шилдэг оюутнуудын нэг юм” гэж бичиж байв. Түүнчлэн «Нью Йорк Таймс” сонины редактор Клэр Гутеррез Улаанбаатарт ирж, түүнтэй танилцаж байжээ. Тухайн үед М.Баттүшиг 15 настай байв.
#5 ӨМНӨД СОЛОНГОС ЦЭРГИЙН РОБОТ НЭВТРҮҮЛНЭ
БНСУ 2024 он гэхэд амьтан, могой, шавьжийн дүрс бүхий цэргийн роботуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. БНСУ-ын Зэвсэглэл худалдан авах хөтөлбөрийн агентлагийн илтгэлд мөн хамгаалалтын гол гол технологийг хөгжүүлэх төслүүдийг тусгасан байна. Тус агентлаг амьд амьтны дүрсийг дуурайлган хийсэн роботуудыг ирээдүйн зэвсэглэлийн системд оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Төлөвлөгөө хэрэгжсэн тохиолдолд хүн, хэвлийгээр явагч, шавьж болон далайн амьтдын дүрс бүхий роботуудыг 2024 оноос эхлэн ашиглах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )