Ц.Оюунгэрэл: “Саусгоби Коал Транс” компани зөвшөөрөлгүй дайрч орсныг илчлэх шаардлагатай

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Тост, тосон бумбын нурууны орчимд “Саусгоби Коал Транс” компани шүүхийн шийдвэрийн дагуу хөрс хуулалтын ажил эхлүүлсэнтэй холбоотойгоор, УИХ-ын гишүүн асан, өмгөөлөгч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Тост, тосон бумбын нурууны орчимд “Саусгоби Коал Транс” компани үйл ажиллагаа эхлүүлээд байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа. Өнөөдөр тус суманд яг ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?

-Иргэд бол сүүлийн арваад жилд Тост, тосон бумбын орчимд юу болж байгааг нүдээрээ харж байгаа. Өмнөговь аймгийн Гурвантэс сум ялангуяа маш олон булаг шандтай сум байсан. Тэр хавьд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд маш олон уурхай нээгдэж уулнаас эх авдаг булаг шанд ширгэж алга болсон. Уул, булаг шанд хоёрын дунд маш олон уурхайн орд байдаг, нүүрсээ олборлохын тулд газрын гүн рүү ухаж, булаг шанд руу орох ёстой гүний ус нь уурхайн цооногт тунаж үлддэг. Цооног руу орсон усыг шүүгээд гаргахад, амьтан хүн уухын аргагүй бохирдолтой болсон байдаг.

Тэгэхээр уулнаас тэжээгдэж байсан булгууд ширгээд уурхайн цүнхээл үүсээд байгаа юм. Яг ийм нөхцөлд Олон овоотын гол, Гашуунсухайтын гол болон тэр хавийн 30 гаруй булаг, шанд өнгөрсөн хугацаанд ширгэсэн байгаа.

Ингээд ойр орчмын булаг шанд ширгээд ирэхээр, малчид уух усгүй, малын бэлчээргүй болоод байгаа юм. Түүнээс гадна булаг шандаас ундаалдаг байсан зэрлэг ан амьтад ундаалах усгүй болсон учраас бүгд зугтсан. Байгаль сүйдэж, ус ширгэсний улмаас янгир, аргаль, хар сүүлт ирвэс, чоно, үнэг зэрэг  амьтад Тост, тосон бумба руу дүрвэсэн. Тост, тосон бумбын нурууны урд талд Хөвдийн гол, Хуршуутын гол урсаж байгаа.

Тост, тосон бумбын нурууны орчимд нэг км газар яваад л маш  их зэрлэг ан амьтадтай тааралдана. Түүнийг хүмүүс ямар сайхан юм бэ гэж хардаг. Гэтэл нутгийнхан хараад эмзэглэдэг. Яагаад гэхээр, зэрлэг ан амьтад сүрэг сүргээрээ ингэж явдаггүй. Тэднийг бэлчээргүй, усгүй болсны улмаас дүрвэж явааг нутгийнхан нь мэддэг. Уул уурхайн хор уршгийн үүднээс энэ амьтад дүрвэж яваа гэдгийг, энэ нуруунд хорогдож байгаа гэдгийг мэддэг учраас өрөвдөж хардаг.

Тийм учраас нутгийн хүмүүс энэ Тост, тосон бумбын урдуур урсаж байгаа Хөвдийн гол, Хуршуутын гол хоёроос ундаалж байгаа энэ орчинд уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй байх, уурхайн лицензийг цуцалж өгөхийг хүсэж өнгөрсөн есөн жилийн турш шүүхэд гомдол гаргаж ирсэн байдаг.

-“Саусгоби Коал Транс” компани шүүхийн шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэх тайлбарыг өгдөг. Энэ шийдвэрийн талаар тодруулахгүй юу?

-Анх энэ газарт хайгуулын лиценз өгсөн цагаас эхлэн хөөцөлдсөн. Сумын иргэнээс эхлээд, сумын Иргэдийн хурал, Засаг дарга хүртэл шүүхдээгүй субъект байхгүй. Бүгд л хайгуулын лицензийг цуцлуулах гэж хүссэн. Ингэж байтал ашиглалтын лиценз нь алга урвуулахын төдийд, ганцхан өдрийн дотор гараад ирсэн. Тэр ашиглалтын лиценцийг “Саусгоби Коал Транс” компани өнөөдөр өргөдөл өгөөд, маргааш нь авсан байдаг юм.

Үүний өмнө иргэд 7-8 жилийн турш энэ лицензийг битгий олгооч ээ, энэ хоёр голыг хамгаалж өгөөч гэсэн гомдол гаргасан. Шүүх юу гэж үзсэн бэ гэхээр, гол алга болоогүй байна шүү дээ гэдэг. Иргэн Л.Сүрэнхүү хохироогүй байна гэж үзээд ашиглахыг зөвшөөрөв гээд нөгөө талд шийдвэрээ гаргачихсан. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу нөгөө компани хөрс хуулах ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байгаа. 

Хохирогчоор хэн орж ирдэг вэ гэхээр, “Саусгоби Коал Транс” компани, Худалдаа хөгжлийн банк хоёр хамт орж ирдэг. Яагаад гэхээр, Худалдаа хөгжлийн банк “Саусгоби Коал Транс” компанид их хэмжээний зээл өгсөн. Тэр компани ашиглалтын лицензээ барьцаалж зээлээ авсан байдаг. Гэтэл зээлийн барьцаанытухай хуульд лиценз дангаараа барьцаа болохгүй гэсэн өгүүлбэр байдаг. Өөрөөр хэлбэл, лицензээс гадна заавал өөр хөрөнгө барьцаалах хэрэгтэй байсан. Одоо “Хурд”-ын үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах ёстой байхгүй юу. Гэтэл Худалдаа хөгжлийн банк ямар ч барьцааны хөрөнгөгүй газартай харьцаж байгаа мэт “Эднийх ганцхан лиценз барьцаалсан учраас энэ лицензийг л ашиглахгүй бол энэ компаниас авах юм байхгүй, бид хохирох гээд байна” гэж жүжиг тоглож орж ирдэг.

-Үүний цаана Худалдаа хөгжлийн банк хувьцаа эзэмшдэг байж болох уу?

-Мэдэхгүй. Одоо тэгж л харж байна. “Саусгоби Коал Транс” компани Худалдаа хөгжлийн банк хоёр хамтарч орж ирж байгаа. Энэ хоёр нэг л зүйл ярьж байгаа. Гэтэл нөгөө талд шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн Л.Сүрэнхүү үнэтэй өмгөөлөгч ч авч чадахгүй учраас над мэтийн сайн дурын үнэгүй өмгөөлөгчтэй шүүх хуралд орж байгаа юм.

Бид нар шүүх дээр очоод, ус алга болоод хоёр гол ширгэчихвэл энэ хавийн амьдрал өөрчлөгдөх гээд байна. Экологийн систем өөрчлөгдөх гээд байна, ан амьтад уух усгүй болох гээд байна, нөхөж баршгүй хохирол учрах гээд байна. Засаж залруулж болохгүй энэ хохирлыг битгий гаргаач ээ гэсэн шаардлагыг л есөн жилийн турш тавьж ирсэн. Гэтэл энэ шаардлагыг Монгол Улсын шүүх авч хэлэлцдэггүй. Шүүх зөвхөн мөнгийг л тоолдог. Хэн нь илүү мөнгө зарцуулсан байна, тэр хохирох гээд байна гээд мөнгөөр л хэмжиж үздэг.

Манай улсын шүүх бол амьдралыг огт хэмжиж сураагүй юм билээ. Амьдралыг үнэлж шийдвэрээ гаргаад өгөөч ээ, цаана нь үг хэлж чадахгүй, эрхээ хамгаалж чадахгүй маш олон зэрлэг ан амьтад, мал сүрэг, Улаанбаатарт ирээд үгээ хэлж чадахгүй говийн цөөхөн хэдэн малчид байгаа.Тэдний амь амьдрал энэ голоос хамаараад байна. Гол усыг нь битгий сүйтгээч л гэдэг. Гэтэл одоо нөхцөл байдал ийм л болчихоод байна.

-Уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа, тус сав газрын орчимд байгаль орчны үнэлгээ явуулсан байдаг уу?

-Байгаль орчны үнэлгээ хийсэн мэргэжилтнүүд нь маш олон зүйл хэлж өгсөн байдаг. Миний хувьд гол ширгэсэн олон уурхайн газарт очиж үзэж байсан. Ялангуяа Гурвантэс сумын ойролцоох бүх гол ус ширгэсэн байгаа. Өмнөговь аймагт ажиллаж байгаа уул уурхайнуудаас ганц л уурхай голын голдрилыг өөрчлөх арга замаар голыг авч үлдсэн нь Оюутолгой. Оюутолгойг би магтаж байгаа юм биш. Гэхдээ уурхайг ухаж эхлэхэд л ширгэж алга болох магадлалтай нэг гол байсныг, газар доогуур 40 метрийн гүнтэй бетонон хана босгоод энэ гол нь бетонон хананд тулаад эргэж урсаад голдрилоо өөрчлөөд үлдсэн байдаг юм. Голыг авч үлдсэн цорын ганц жишээ бол одоогийн байдлаар энэ л байна. Маш их хөрөнгө зарцуулж байж л голыг авч үлддэг юм билээ. Одоо бол “Саусгоби Коал Транс” компани яг энэ ажлыг нь Хөвдийн гол дээр хийх ёстой.

Гурвантэс сумын орчимд уул уурхай хаана л байна тэр газарт гол ус ширгэж байгаа. Гэтэл Б.Чойжилсүрэнгийн компанид Байгаль орчны яамнаас энэ газар нь маш их хэмжээний усны хагалбар дээр байгаа. Усыг яаж үлдээх вэ, гэдэг тал дээр шийдэж орж ир гэдэг шаардлага тавьдаг юм билээ. Тэгэхээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гэдэг юм хийлгээд энэ хоёр голын голдрил ийм байна, энэ хоёрыг ингэж авч үлдэнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр орж ирж тэр ашиглалтын зөвшөөрлөө авах ёстой байсан юм.

-Тэгэхээр “Саусгоби Коал Транс” компани байгаль орчны төлөвлөгөөгүйгээр зөвшөөрлөө авсан байдаг уу?

-Байгаль орчны нарийвчилсан үнэл­гээгүйгээр, голыг хэрхэн хамгаалах тухай ямар ч төлөвлөөгүйгээр ашиглалтын зөвшөөрлөө авчихсан байгаа юм. Энэ гол сүйрээд алга болоход нь “Би голыг хамгаална гэж хэлээгүй” гээд сууж байх юм билээ. Яагаад гэвэл голыг хамгаална гээгүй байхад нь ашиглалтын зөвшөөрлийг өгчихсөн. Нэг аюултай юм нь, тэр хавьд үлдсэн бүх л зэрлэг ан амьтад Тост, тосон бумбын нуруунд хоргодож байгаа. Тэд шөнөдөө бууж ирээд энэ хоёр голоос ундаалдаг. Гэтэл уул, ус хоёрын замд буюу яг дунд нь уурхай байгаа юм. Яг тэр зам дунд нь шөнөжин өдөржин машин техник явж байгаа нөхцөлд тэр амьтад бууж ирж чадахгүй харангадах юм билээ. Тост, тосон бумбын нуруунд ямар аюул нүүрлэж, өлсгөлөн, гачлан ямар зүйл тэр амьтдыг зовоох юм мэдэхгүй. Хамгийн өрөвдмөөр нь энэ амьтад өөр газар луу дүрвэх, зугтах  гэхээр зугтах газаргүй. Ойрын 1000 км дотор ямар ч уул, усны эх сурвалж бараг байхгүй. Цаашдаа юу болох вэ гэхээр, одоохондоо хөрс хуулаад өнгөн хөрсний хотгор үүсэж байгаа юм. Улам гүнзгий ухах тусам, уулнаас тэжээгдэж байгаа голын ус уурхайн хонхорт орсноор Хөвдийн гол тасрах юм билээ.

-Шүүхэд танилцуулсан байгаль орчны дүгнэлтийн талаар тодруулахгүй юу? Мэргэжилтнүүдийн албан ёсны дүгнэлтэд энэ талаар дурдсан байдаг уу?

-Мэргэжилтнүүд нь өрөвдмөөр. Яг энэ болохгүй газарт нь байгаль орчны дүгнэлт гаргаад өгчихсөн байдаг. “Саусгоби Коал Транс” компанийнхан маш мундаг эрдэмтдээр хөрсний дүгнэлт гаргуулсан. Тэд нар нь болохоор энэ газрыг ухаж болно гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Эко орчныг үнэлж дүгнээгүй зөвхөн ашиглах талбайд гол байхгүй байна гэдэг. Энэ мэргэжилтнүүдтэй нь уулзаад яагаад ингэж байгаа юм бэ, яагаад эко системийг бүхэлд нь дүгнэж гаргаж өгөөгүй юм бэ гэхээр, яахав энэ компаниуд их мөнгө төлдөг учраас дүгнэлтээ гаргаад гарын үсэг зураад өгчихдөг гэж байгаа юм.

Байгаль орчны мэргэжилтнүүд асар хариуцлагагүй. Би ингэж нүгэл хийж чадахгүй гэж хэлж чаддаггүй. Нэг бол дарамтад ордог юм уу эсвэл мөнгөөр бүхнийг шийдчихдэг юм уу ямар ч байсан хайгуулын лицензтэй байхаас эхлээд л энэ мэргэжилтнүүд зөвхөн тэр хэсгийн дүгнэлтийг гаргаж өгсөн байдаг юм.

Одоо Байгаль орчны яаман дээр очоод хавтаст хэргийг нь уншихад, бүх мэргэжилтнүүд нь болохгүй гэдэг үгийг хэлээгүй мөртлөө болно гэж мөн хэлээгүй байдаг юм. Өөрөөр хэлбэл, энд маш их гол, усны судлууд байна гэж хэлсэн мөртлөө, ухаж болохгүй гэдгийг хэн ч хэлээгүй байдаг. Маш их усны судал байна гэдэг чинь ухвал гол ус ширгэнэ гэсэн үг. Тэгэхээр яамнаас нь эдгээр усны асуудлыг шийдээд ороод ир, гол усыг хамгаалах төлөвлөгөө гаргаад ир гээд явуулсан. Энэ даалгаврыг өгөөд л маргааш нь ашиглалтын “А” лицензээ өгчихсөн.

Гол усыг хамгаалах нарийвчилсан төлөвлөгөө байхгүйгээр шууд дайраад ороод ирчихсэн. Тэгэхээр нь сумынхан үүнийг эсэргүүцээд жагсаал хийсэн. Иргэд жагсаал хийхээр нь “Саусгоби Коал Транс” компаниас энэ хүмүүс газар ухуулахгүй байна гээд иргэдийг сумын шүүхэд өгчихсөн. Иргэд нь шүүхэд ирээд ялагдсан. Иргэн Л.Сүрэнхүү нутгийн иргэдээ төлөөлөөд эргээд шүүхэд хандахаар шүүх нь, энэ компани их мөнгө оруулсан учраас хохирох гээд байна гээд л шийдээд байдаг.

-Б.Чойжилсүрэн сүүлд “Саусгоби Коал Транс” компанийг бусдад худалдсан учраас энэ уурхай надтай огт хамаагүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг?

-Тэр хамааралтай. Б.Чойжилсүрэн гэдэг хүн анх компаниа ганцаараа үүсгэн байгуулсан байдаг юм билээ. Худалдсан ч байна уу, худалдаагүй ч байна уу дараа нь хувь эзэмшигч болоод л үлдсэн байх. Анхны үүсгэн байгуулагчийн нэрээр л явж байгаа шүү дээ. Энэ компанийг Б.Чойжилсүрэн гэдэг хүн үүсгэн байгуулсан гэдэг нь улсын бүртгэлд байж байгаа учраас л түүнийг хариуцлагад татаж ярьж байгаа шүү дээ.

-Та энэ уурхайн газарт өөрийн биеэр очсон уу? Нөхцөл байдал яг ямар байгаа вэ?

-УИХ-д байхдаа хэд хэдэн удаа очсон. Энэ уурхайн ажил эхлэхээс өмнө эко системийг нь ойлгохын тулд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг болон нилээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очиж байсан. Газар дээр нь очиж танилцаад, гол ус бүх зүйл нь орж байж хамгаалагдах юм гээд 860 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах тогтоолыг өргөн барьж, батлуулж байсан. Дараа нь иргэд Б.Чойжилсүрэнгийн компани ашиглалтын лиценз авчихсан байна гэхэд дахиад очсон.

-Нэгэнт “Саусгоби Коал Транс” компани хөрсөө хуулаад үйл ажиллагаагаа явуулаад эхэллээ. Шүүх үүнийг зөвшөөрчихлөө. Цаашид бид юу хийх ёстой юм бэ?

-Одоо бид байгаль орчны нарийвчилсан төлөвлөөгүй ажил эхлүүлснийг л дахин дахин илчлэх шаардлагатай. Яагаад гэвэл энэ төлөвлөгөө байж байж л гол усаа авч үлдэнэ. Энэ төлөвлөгөөнд Хөвдийн голыг ингэж хамгаална, Хуршуутын голыг ингэж хамгаална, ингэж авч үлдэнэ, ингэхдээ тийм хэмжээний хөрөнгийг ингэж зарцуулна гэдэг төлөвлөгөө л шаардах хэрэгтэй. Хуулийн дагуу тэд байгаль орчныг хамгаалах ёстой. Энэ төлөвлөгөөг Байгаль орчны яам, аймгийн засаг дарга, сумын засаг дарга нар өгөх ёстой, сумын иргэдэд ч үзүүлэх ёстой.

Нэг ёсондоо Өмнөговь аймаг туршилт боллоо. Цөөхөн ард иргэдийн эсрэг, их мөнгөтэй уул уурхайн компаниуд маш олон лиценз авч, нутгийн иргэдийг яаж гишгэх газаргүй болгох вэ гэдгээ туршчихаж байгаа юм. Одоо энэ туршилтыг амжилттай хэрэгжүүлсэн нөхдүүд бүх аймаг, бүх нутагт хэрхэн ажиллах вэ гэдэг технологио мэдээд авчихлаа. Тийм болохоор иргэдийг эсэргүүцэлгүй байлгах аргаа олоод хуульчлаад авчихлаа. Улс төрийн шийдвэр гаргаад, засаг ямар нэгэн лиценз, зөвшөөрөл өгөхөд иргэн хүн шүүхэд заргалдах эрхгүй болчихлоо.

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулаад баталчихлаа. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ? Хэнд ашигтай ямар өөрчлөлт оруулчихав аа?

-2019 оны тавдугаар сарын 8-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулаад баталчихлаа. Захиргааны ерөнхий хуулиар иргэн хүн захиргааны аливаа шийдвэрийг шүүхэд заргалдаж болно гэж заасан. Гэтэл засгийн газар, засгийн газрын агентлаг, засаг дарга нарын гаргасан аливаа шийдвэрийг иргэн эсэргүүцэх боломжгүй боломжгүй болчихлоо. Энэ бол маш их хор уршигтай. Яагаад гэвэл шүүхэд хандаж чадахгүй иргэд өөр арга зам сонгодог. Жишээлбэл, анх иргэдэд захиргааны шүүхэд хандах эрх байхгүй байхад, Архангай аймагт алтны уурхай ухах гэхэд иргэд нь буу барьж тэмцэж байсан. Тиймээс иргэд чинь уул усаа хамгаалах гээд буу бариад, дайн байлдааны байдалд ороод байна, тиймээс иргэдтэйгээ шүүх дээр уулзаж байя, асуудлаа шүүхээр шийдэх нь зөв гээд энэ эрхийг иргэдэд нээлттэй болгож байсан. Гэвч өнөөдөр иргэн шүүх дээр очих эрхгүй болж байгаа нь маш том ухралт гэж харж байна. Төр иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг  Үндсэн хуулийн зарчим алдагдаж байгаа юм. Үндсэн зарчим алдагдана гэдэг нь эргээд дандаа буруу үр дагавар авч ирдэг.

-Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийг зөрчсөн гэж ойлгох болох уу?

-Монгол Улсын иргэнээс газар нутгийг нь булааж болно, болохгүй, эд хөрөнгө өмчийг нь авч болно, болохгүй гэх эцсийн шийдвэрийг шүүх гаргана гэдгийг зааж өгсөн. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуулиар, иргэн төр хоёр шүүхийн өмнө тэгш эрхтэй. Тийм учраас нутгийн иргэд шүүхийн өмнө нутгаа хамгаалж заргалдах эрхтэй, нөгөө талаас тухайн газар нутгийн асуудалд засаг захиргаа мөн шийдвэр гаргах эрхтэй.

Энэ хоёр эрх хоорондоо зөрчилдөхөд иргэн төр хоёр шүүх дээр уулзах ёстой. Гэтэл Захиргааны ерөнхий хуулиар, иргэн төр хоёр шүүх дээр уулзаж болохгүй гэсэн шийдвэр гаргачихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн шийдвэр гарсан, засаг түүнийг биелүүлсэн, иргэн эсэргүүцэж шүүх дээр ирж болохгүй, бид нар та нартай шүүх дээр уулзахгүй гэдэг л шийдвэр гарсан. Гэтэл иргэн төр хоёр шүүхэд уулзахгүй юм бол яг талбар дээрээ уулзаж, нударгаар тулчих гээд байгаа байхгүй юу. Эсвэл энэ хууль өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэдгээрээ хүчингүй болох ёстой. Үндсэн хуулийг зөрчсөн, үндсэн хуулийн маргаан шийдвэрлэх зарчмыг зөрчсөн ийм захиргааны хуулийг УИХ гаргаж байгаа учраас үүнд Ерөнхийлөгч яаралтай хориг тавих ёстой. Ерөнхийлөгч хориг тавьж чадахгүй бол Үндсэн хуулийн цэц үүнийг унагах ёстой. Үндсэн хуулийн цэц энэ хуулийг унагаж өгөхгүй юм бол иргэн төр хоёрын нударган тэмцэл эхлэх гээд байгаа юм. Тэгэхээр нутаг орны тэмцэл бол мөнхийн тэмцэл. Мөнхийн тэмцэл гардаг гэдгийг мэддэг учраас Үндсэн хуульдаа маргааныг шүүх дээр шийдэж бай гэж заасан. Гэтэл маргаан гарсан ч шүүх авч хэлэлцэхгүй ээ, маргахгүй ээ, иргэн заргалдаж болохгүй ээ гэдэг шийдвэрийг гаргасан нь том ухралт болоод байна.

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нүд чих(66.181.180.108) 2019 оны 05 сарын 17

Амьдралыг харах боломжгүй хууль гаргасан тул ийм байдалд хүрсэн.Хуулиасаа энэ буруутай хүний нэрийг хайдаг өө хуулинд таны нэр алга байна таны зөв. хохирсон таны нэр ч алга та хоироогүй байна гэдэг зарчимтай хууль шүүдээ.Оюунгэрэлээ энэ хуулийг арай өөрөө батлалцагүй биз

0  |  0
BAIGALI XARIUGAA AW(202.179.27.11) 2019 оны 05 сарын 16

ZUWSHUURUL UGSN NUXDIIG CH BAS XARAAL ID

0  |  0
Зочин(103.212.117.109) 2019 оны 05 сарын 16

Ашигт малтмалын лиценз, эсхүл лицензтэй компанийн хувьцааг бусдад худалдаж, шилжүүлбэл Сангийн сайдын А-380 тушаалаар баталсан үнэлгээгээр үнэлж тооцоод 30 хувиар татвар ногдуулдаг. Татвар төлсөн бол хувьцааг шилжүүлдэг. УБЕГ шилжилт хөдөлгөөнийгбүртгэдэг. Энэ ажил хийгдэж үү шалгаж үзээрэй.

0  |  0
иргэн(66.181.161.65) 2019 оны 05 сарын 16

,өмнөговичууд(3-нтэсчүүд) энэ талаар санаа ни зовж бгаа юм уу мснэ-н ернхлгч х. мандахбаярын зох/байгуулсан уулзалтаас харахад иймэрхүү бдл ажиглагдсаныг нуугаад яахав

0  |  0
zochin(64.119.27.72) 2019 оны 05 сарын 15

Turiin bus baiguullaga nereer mungu nehdeg bulgem uussen. Odoo hudlaa medeelel taraaj Gishuun boloh gj zohiol yridag heseg buleg humuuus bii bolloo shuu. Tuunii orond tuhain bus nutgiig herhen hugjuuleh ve gdgt anhaarah ni zuv baimasr yum.

0  |  0
zochin(66.181.180.202) 2019 оны 05 сарын 23

Choijiliig buud.

3  |  1
pkxny(183.177.100.210) 2019 оны 05 сарын 15

муу тэнэг хүүхэн тэр тарвагадоржийнхоо өршөөсөн компанийг болохоор ярихгүй байнаа. муу н овш

0  |  0
Зочин(64.119.22.220) 2019 оны 05 сарын 16

Саус гоби-н ард Айвенхоу-н Роберт Фрийдланд байдаг. Фрийдландийн далгаавраар Элбэгээ Каплааг нь Монголоос оргуулсан гэдгийг энэ хүүхэн мэддэг болову уу. Бурууг ах Элбэгээс асуух болох байх.

1  |  0
Choijilsyren (174.241.14.109) 2019 оны 05 сарын 14

Omnogovichuud yu yum Mongo hychtei bid yalna

0  |  0
Зочин (202.131.233.190) 2019 оны 05 сарын 16

Засаг даргыг нь шалга. Улаанбаатарт хахуулаар авсан нилээд байртай юм байна лээ шүү.

2  |  0
Зочин(150.129.140.168) 2019 оны 05 сарын 14

За Оюунгэрэлээ Элбэгдорж найзын чинь оролцоо байвал найзтайгаа муудах асуудал ярьж дээ хө.

0  |  0
Хэлэх юмсан(66.181.183.147) 2019 оны 05 сарын 14

Хууль бус үйлдэл бгаа. Байгаа олохгүй бна. Хэлээд өгөх юмсан.

0  |  0
2 гар 2 хөл(66.181.187.208) 2019 оны 05 сарын 16

Жорлон шийдэл хатагтайгаа энэ удаад харин нь нэг 2 гар 2 хөлөө өргөн дэмжнээ.

1  |  0
zochin(103.111.68.3) 2019 оны 05 сарын 16

Битгий тэнэгт

0  |  1
Зочин(202.9.43.0) 2019 оны 05 сарын 13

түшээ баяжиж байвал монгол улс баян

0  |  0
Зочин(59.153.85.123) 2019 оны 05 сарын 16

Ан амьтадыг нь өрөвдөж байна. Биднийг авраачээ гэж хүмүүсээс сэтгэлийн гүндээ гуйсаар л байж байгаа даа. Хүмүүс бид хэрэгтэй болохоороо ан агнаж хүнсэндээ хэрэглэнэ, арьсаар нь хувцас хийнэ. Зарим эрхтнийг нь эмчилгээнд хэрэглэнэ. Бид тэднээс юуч гуйдаггүй зүгээр л авчихдаг шүү дээ. Тэд одоо харин биднээс тусламж гуйж байна. Юу ч хийж чадахгүйгээ бодохоор өөртөө гутарч хоолой зангирч байна. Энд улс төр, сайн муу хүмүүс ямарч хамаагүй ээ. Зүгээр л байгалаа хамгаалмаар байна

1  |  0
зэээ(64.119.17.126) 2019 оны 05 сарын 16

чойжилсурэн гм лицензи, газрын наймаатай холбогдох эрх мэдэлтнуудийг Нийгмийе дунд нээлттэй хэлэцуулэг хийж Олны нудэнд ил шуугтугэй?! Гадныхан гар хел болсон юмнуудаас Монголчууд яаралтай салах цаг болсон бус уу? энэмэт луйварчдаас болж олон тумний Терд итгэх Итгэл алдар аар бна даа?! Уг нь ЕС .Хурэлсух ...Терд ,Намд шургалсан луйварчидтай Ясаа цайтал ,цусаа дундартал тэмцэнэ ,тэднээс цэвэрлэнэ гэсэндээ!

2  |  0
Зочин (66.181.183.53) 2019 оны 05 сарын 13

Элбэгдоржтой богс боороороо нийлэлдэж явсан Оюунгэрэл худлаа шуу, энэ яг л Элбэгдорж, одоо Жорлонгоор асар их монго угааж тосол нэрээр улсын монго идэж байгаа, энэ эмэгтэй Элбэгдорж

0  |  0
ЗОЧИН(202.9.43.70) 2019 оны 05 сарын 16

УУЛ УУРХАЙДАА ХЯЗГААР ТАВЬЖ АШИГГҮЙ ХЭДИЙГ НЬ ХААХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ УУРХАЙГ Ч ЗОГСООЖ ХААХ ХЭРЭГТЭЙ.

2  |  0
kkk(202.131.246.180) 2019 оны 05 сарын 16

Нүүрс алт яах вэээ. Говь тэгээд цаашилбал хангай усгүй болоход ойрхон байна. Хэрэв усгүй бол хичнээн алт байгаад нэмэргүй. УСАА ХАЙРЛААЧЭЭЭ.

2  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 05 сарын 16

ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭД ХАРИУЦЛАГАД ТАТАХ ХЭРЭГТЭЙ. ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГҮЙ ХУЛГАЙЧ ВЭ. ТҮҮНД МӨНГӨНӨӨС ӨӨР ХАРАХ ЧАДВАР АЛГА. ЭХ ОРНОО ХАЙРЛАХ СЭТГЭЛ ТҮҮНД АЛГА. ХУУЛЬ ГЭЖ БАЙНА УУ.

4  |  0
Зочин(202.9.45.161) 2019 оны 05 сарын 13

элбэгдоржийг яаралтай баривчилж хулгай дээрмээр авсан бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. бусад улсууд авлигачдаа тэгж байна

0  |  0
Зочин(202.9.45.161) 2019 оны 05 сарын 13

элбэгдоржийг яаралтай баривчилж хулгай дээрмээр авсан бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. бусад улсууд авлигачдаа тэгж байна

0  |  0
Зочин(202.9.45.161) 2019 оны 05 сарын 13

элбэгдоржийг яаралтай баривчилж хулгай дээрмээр авсан бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. бусад улсууд авлигачдаа тэгж байна

0  |  0
Зочин(202.9.45.161) 2019 оны 05 сарын 13

энд нөгөө муухай элбэгдорж бас байгаа гэсэн үг. ёстой адаг шаар гэгч тэр элбэгдорж гэгч хог шаар байнааа. ямар их шуналтай адгийн шаар гэгч вэ. хараах муу үгч тийм амьтан дээр олдохгүй юм

0  |  0
WWW333(202.72.245.122) 2019 оны 05 сарын 16

ene gej neg balai khuukhen baina. Dandaa khutgan uimuulj yavdag.

0  |  2
Top