Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ!

2019 оны 05 сарын 14

Өнөө шөнө нутгийн төв хэсэг, Булганы өмнөд, Төв аймгийн нутгаар, маргааш нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Мөн өнөө шөнө Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар, маргааш /2019.05.15/ Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top