Орос болон Сирийн цэргийнхэн Голаны өндөрлөгийн ойролцоох Эль-Кунейтра мужид цэргийн сургуулилт хийжээ. Тус хотыг саяхан хэт даврагчдаас чөлөөлсөн билээ.
“Оросын зэвсэгт хүчнийхний үйл ажиллагааны ачаар 2018 оны наймдугаар сард НҮБ анх удаагаа Оросын цэргүүдийн хамт эргүүл хийж чадсан” гэж тус сургуулилтыг даргалсан Владимир Ивановский “РИА Новости” агентлагт ярьжээ. Тэрбээр Оросын цэргийн алба хаагчид цэрэггүй бүсэд нөхцөл байдлыг хянаж, гал зогсоох дэглэм тогтоосныг мөн хэлсэн байна.
Түүнчлэн дайчдаас чөлөөлсөн Шахта хотыг сэргээж, сайжруулах үйл ажиллагааны талаар Оросын талаас мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Amerikiin oroltsootoi orond dain alaan orociin oroltsootoi bol enx tynx