Монголд хүүхдийн шударга байдал буурах хандлагатай байна

2019 оны 05 сарын 24

АТГ-аас жил бүр хийдэг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнгээр Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсаар байгаа. Анх судалгааг авсан 2010 оноос хойш өнөөг хүртэл 9 дэх удаагаа зохион байгууллаа. Энэ жил хүүхдийн шударга байдлын судалгааны дүн 3.91 пункт гарсан. Судалгааг 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 6576 хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулсан. Ерөнхийдөө энэ судалгааны дүнгээр Монгол Улсын өнөөгийн нийгэм дэх ёс зүйн хандлага хаашаа эргэж байгааг төсөөлөх боломжтой. Тиймээс АТГ судалгааны дүнд үндэслэн сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.

Боловсролын салбар төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн дэмжлэгтэйгээр нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж, өндөр ёс суратахууны төлөвшилтэй залуу хойч үеийг бэлтгэх, олон нийтийг авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажилд Авлигатай тэмцэх газартай хамтран манлайлж авлигагүй ирээдүйн төлөө аян хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Уг ажилд та бүхэн дэмжиж хамтран оролцоорой гэж уриалж байна.

Эх сурвалж: АТГ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даймаа(66.181.161.4) 2019 оны 05 сарын 24

Хоосон үзэлталаар дамжуулж хүүхэд залуусын ёс суртахуун шударга байдал өөрчилөн гэх шиг ийм худлаа ярьж байхаар бодиттой арга хэмжээ авмаар юм.Эхлээд дээр байгаа АВИЛГАЛЫН ХӨНДИЙ ХАР ХОНГИЛОО ЦЭВЭРЛЭЧЭЭД дараа нь нийгэмд соён гэгээрүүлэх ажилаа хиймээр юм.АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ АТГ !!!

1  |  0
111(148.253.18.118) 2019 оны 05 сарын 24

томчуудын хийж буй үйлдлийн шууд тусгал. одоо улам бүх хөгжин төгөлдөржинө.

0  |  0
Top