Сарын өмнө амаржсан Наташа Поли Канныг чимэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

33 настай модель Наташа Поли сар гаруйн өмнө хоёр дахь хүүхдээ төрүүлсэн билээ. Тэрбээр “Oh Mercy!” киноны нээлтийн өмнө улаан хивсэн дээр уг киноны жүжигчдээс ч илүү олны анхаарлыг татжээ. Модель бүсгүй Каннын кино наадамд нөхөр Питер Баккер, таван настай охин Александра, төрөөд долоон долоо хоног болж байгаа хүү Эдриан нартайгаа хамт ирсэн байна.

Наташа Полигоос гадна Каннын кино наадамд амаржаад удаагүй байгаа модель Тина Кунаки, жүжигчин Ева Лонгория нар иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top