Эверестэд түгжрэл үүссэний улмаас дор хаяж дөрвөн уулчин амь эрсэджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 25

Эверест ноён оргилын “үхлийн” гэгддэг бүсэд уулчдын “түгжрэл” үүссэний улмаас дор хаяж дөрвөн уулчин амь эрсджээ. 

Энэ жил Балба улс Дэлхийн хамгийн өндөр ноён оргил руу авиралт хийх нийт 381 зөвшөөрөл олгосон нь урьд өмнө байгаагүй их үзүүлэлт юм. Зөвшөөрөл авах төлбөр нь 11 мянган ам.доллар байдаг аж.

Богино хугацаанд үргэлжилдэг авиралтын улирлын үеэр тэр бүр олдоод байдаггүй цаг агаарын тааламжтай нөхцөл сүүлийн хэдэн өдөр тохиогоод байгаа бөгөөд үүнийг ашиглан олон уулчид Эверест ноён оргилд гарах мөрөөдлөө биелүүлэхээр дайралт хийгээд байгаа аж.

Амиа алдсан уулчдын дунд Балбын талаас буулт хийж байсан хоёр Энэтхэг, нэг Балга уулчин байгаа бол дөрөв дэх нь Төвөдийн талаас авиралт хийгээд буух замдаа амиа алдсан Австрийн иргэн байжээ. Балбын уулын ассоциацын тэргүүн асан Анг Цэрин шерпагийн хэлснээр, энэ жилийн авиралтын улирал богино хугацаанд таарч байна. Үхлийн бүсээс дээш өндөрт удаан хугацаанд байх нь хөлдөх, өндрийн өвчин тусах болон үхэх эрсдэлтэй байдаг. Энэтхэгийн уулчин Нихал Багван Эверестийн оргилоос буух үед нь түгжрэл үүсэж, 12 цаг хүлээх явцад бие нь сульдсан байна. Түүнийг шерпа нь Кэмп 4 хүртэл үүрч буулгасан хэдий ч тэндээ амьсгал хураасан гэж Анг Цэрин ярьжээ.

Өнгөрч буй долоо хоногийг ”үхлийн долоо хоног” гэж нэрлээд байна. Учир нь өнгөрсөн лхагва гарагт нэг Америк уулчин Эверестийн оргилд гэрэл зураг авах гэж байгаад амиа алдсан бол, нэг Энэтхэг уулчин түгжрэлийн улмаас удаан хугацаанд хүлээсний улмаас бие нь сульдаж буух явцад амь эрсджээ.

Эверестэд авиралт хийж буй ихэнх уулчдыг Балбын уугуул иргэд болох шерпа хөтөч дагалддаг тул энэ жилийн авиралтын улиралд дэлхийн дээвэрт хүрэх замаар 750 гаруй уулчин явна. Үүнээс гадна Төвөдийн талаас дор хаяж 140 уулчин авиралт хийх зөвшөөрөл авсан бөгөөд энэ жил Эверестийн оргил руу авиралт хийх уулчдын тоо дээд амжилт тогтоохоор байна. Өнгөрсөн жил Эверестийн оргилд 807 уулчин гарч байжээ.

Тавдугаар сарын 23-ны өдрийн байдлаар, Эверестийн оргилд нийт 550 орчим уулчин гарсан байна. Хималай уулсын ноён оргилд авиралт хийх хамгийн тохиромжтой улирал нь дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг байна. Энэ жилийн авиралтын улиралд найман уулчин амиа алдаад байгаа бөгөөд хоёр уулчин сураггүй алга болоод байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөв найруулж бич(213.230.112.194) 2019 оны 05 сарын 30

түгжрэлийн улмаас удаан хүлээсний улмаас... Энэ өгүүлбэрээ дахин нэг унш даа

1  |  0
Зөв бичиж сур(213.230.112.194) 2019 оны 05 сарын 27

балга, төвөд...

0  |  0
matilda(156.0.214.11) 2019 оны 05 сарын 27

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
H(103.229.120.142) 2019 оны 05 сарын 25

Chadhgui bol yah gj awirdag bnaa

0  |  0
Top