“Токио 2020” олимпийн наадмын үеэр Монголын боксын шигшээ баг байрлаж, бэлтгэл хийхээр гэрээ байгуулсан Японы Шимада хот монгол хүүхдүүдэд бэлэг бэлтгэжээ.
Монгол хүүхдүүд япон хичээлийн цүнхэнд их дуртай байдгийг сонссон хотын дарга Шимадагийн хүүхдүүдэд хандан, монгол хүүхдүүдэд цүнх бэлэглэх уриалга гаргажээ. Энэ оны гуравдугаар сараас эхэлсэн хандивын аянгаар тавдугаар сарын 15 гэхэд 600 гаруй цүнх цугласан байна. Ихэвчлэн хуучин цүнх бэлэглэж байсан ч Шизүока хотын нэгэн дэлгүүр 25 шинэ цүнх нэмэрлэжээ.
Эхний бэлгийг Шимада хотын дарга Үшио Шинго нийслэлийн Баянгол дүүргийн асрах газрын хүүхдүүдэд өөрийн биеэр гардуулан өгсөн байна.
Цүнх хандивлах аян энэ сарыг дуустал Шимада хотод үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )