АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээний сүүлийн өдрийн барилдааныг үзэж сонирхсон билээ. Мөн тэмцээнд түрүүлсэн Асаноямад “АНУ-ын Ерөнхийлөгчийн Цом” шагнал гардуулсан. Трамп, түүний үзэсгэлэнт гэргий Меланья нарыг харах, зургийг нь авах гэж Бөхийн өргөөнд ирсэн үзэгчид шаагин, барилдааныг 10 минут хэртэй хойшлуулахаас өөр аргагүй болсон. Гэхдээ үүнээс их олз Япон орон, ялангуяа сүмо бөх олсон юм. Доналд Трамп өөрөө ч мэдэлгүй сүмо бөхийг дэлхий дахинд сурталчилсан хэрэг.
Доналд Трамп Бөхийн ордонд очиход тэр үед Японд зурагт үзэж байсан хүмүүсийн 26.3 хувь нь Эн Эйч Кэй телевизэд сувгаа тааруулсан бол Асаноямад цом гардуулах мөчид энэ тоо 30.6 хувь болон өссөн байна. Мөн Ерөнхийлөгч Трампын твиттертээ оруулсан сүмо үзэж байгаа бичлэгийг одоогийн байдлаар 2.5 сая хүн үзжээ.
Шагнал гардуулах үеэр Трампын уянгалуулан хэлсэн “Аасааноояма”, “Рэйвааа”, “Сүмоо чемпиооон” гэсэн үг япончууд төдийгүй дэлхий дахинд ихэд таалагдаж, Асанояма бөмбөрцгийн хүн болон хувирсан. Хэрэв түүний оронд монгол бөх түрүүлсэн бол Монгол Улсын том сурталчилгаа явагдах байлаа.
Сэтгэгдэл ( 5 )
Хакухо зүгээр нэг ѳнжѳѳгүй байхаа их ухааны айхтар хүн.Ама Аса 2 шиг сэлэмний ир ,жадны үзүүр, сумны зэв биш л дээ.Наран улсын хүргэн хүү Хавтай аваргууддаа халтай манж хүргэн эфү шиг хүн дээ. Амаг муухай замаасаа зайлуулсандаа Ганэрдэнэ энэ 2. Золиосонд Баасандорж баас болсон. Үнэн үг хорон.
Манай сумочдод улс төрчдийн дарамт ирсэн байхоо. Трамп үзэх гэж байхад япон бөх түрүүлэхгүй бол болохгүй гээд л
Өө. Зурагт үзэгчийн тийм цөөхөн хувь нь үздэг хэрэг үү?
ОЧИЖ ОЧИЖ ЭНЭ ШИНЭ ЭРЭН НЬ ЭХЭЛЖ ТРАМП ЕРЕНХИЙЛЕГЧ ЦОМ ЕГЕХЕД МАНАЙХААС ТYРYYЛЧИХГУЙ АЗ МУУ Л БАЙНА ДАА
Өө хакуко яасий унацан юмуу