Башё болгоны дараа болдог уламжлалт Сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлийн хуралдаан Кокүгикан ордонд боллоо.
Зөвлөлийн гишүүд Зуны тэмцээний хоёр барилдааны шүүлтэд шүүмжлэлтэй хандсан нь хоёулаа түрүү бөх Асаноямагийн барилдаан байсан юм. Гэхдээ буруу зөв шүүх гэхээс илүү моноий болсны дараахь шүүгч оякатагийн тайлбар бүрэн бус, ойлгомжгүй байсныг хатуу шүүмжиллээ.
Тэмцээний 11 дэх өдөр Асанояма – Саданүми барилдаан дээр моноий болж, шүүгч нар хэлэлцсэний дараа холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Оономацү ояката “Асаноямагийн өсгий дохёноос түрүүлж гарсан тул Асанояма яллаа” гэж алдаатай, ойлгомжгүй тайлбар хэлж, үзэгчид хилэгнэн хашгарч байв.
Дараа нь Асанояма – Точиношин барилдаан дээр видео бичлэгийн өрөөтэй зөвлөлдөн, бүтэн 6 минут хэлэлцэж байж, Асаноямагийн ялалт гэж үзсэн. Алдаатай шийдвэр гэж үзэх хүн маш олон байсан. Энэ шийдвэрээ ч Оономацү ояката тодорхой бус тайлбарласан тул бөхийн хорхойтнууд холбоонд утасдан эсэргүүцэл илэрхийлсэн юм. Мөн бусад барилдааны үеэр Ордны тайлбарлагч баруун зүүн жигүүр болон ялсан ялагдсан бөхчүүдийн нэрийг сольж байжээ.
Зөвлөлийн тэргүүн Яно Хиронори “Алдаатай зүйл хэд хэд гарсан. Үзэгчдэд ойлгомжтойгоор тайлбарлах хэрэгтэй байна. Ингэж байж бөхийн хорхойтнууд шүүгч, засуулуудад итгэдэг болно” гэж хэлсэн юм. Мөн түрүүлж чадаагүй ёкозүна Какүрюүд хандан “Залуу бөхчүүдийн өмнө өндөр хана болон зогсоно гэж бодсон ч чадсангүй. 11 даваа хангалтгүй байна” гэж шүүмжилжээ. Харин Асаноямаг “Ирээдүйтэй сайн бөх гэж эртнээс ярьж байсан ч энэ удаад маш сайн барилдлаа. Башёд түрүүлсэн тул цаашдаа улам сайн барилдах байх” гэж магтлаа.
Сэтгэгдэл ( 6 )
Сумо үзэх сонирхолгүй болсон доо
Какрү минь хичээхгүй бол анхааруулна гэдэг жийнээ гэсэн үг юм даа зөв ч байх.
Өсгий хүрсэн байна.өөр лүүгээ татаж балайрахгүй юу даа Точи
Hediigeer diilsen ch gesen yaah argagui hol ni talbain gadna bailaa! Tegeheer bas yag turuuluulj bolohgui l dee! Durem bol durem. Talbaigaas holnii osgii ni turuuleed garchihsan bna shuu dee!
Унасан бөх түрүүлэв Элэг доог
точиношин давсан. ханарэгома ояаката гэдэг нөхрийг л загнах хэрэгтэй, хэргийн эзэн хэнгэргийн дохиуршдээ.