Сөүл Хойд Солонгост зориулж найман сая ам.доллар зарцуулна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Бүгд Найрамдах Солонгос Улс БНАСАУ-д үзүүлэх хүнсний тусламжид зориулан найман сая ам.долларыг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад энэ долоо хоногт шилжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү төслийг батлуулахаар Засгийн газрын сангуудыг удирдах хороо болон Солонгос хоорондын солилцоог дэмжих зөвлөлд өргөн барих гэнэ. БНСУ-ын нэгдлийн яамнаас мэдээлснээр, Өмнөд Солонгосын эрх баригчид Хойд Солонгосын хүнсний аюулгүй байдлын асуудлыг харгалзан дээрх хэмжээний мөнгийг аль болох ойрын хугацаанд хүмүүнлэгийн байгууллагуудын дансанд шилжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

НҮБ-ын мэдээлснээр, Хойд Солонгосын арван сая гаруй иргэн хүнсний хомсдолд ороод байна. Энэ нь сүүлийн арав гаруй жилд цаг агаарын тааламжгүй байдлын улмаас ургац алдсантай холбоотой. Энэ жил тохиож буй ган гачгийн улмаас дахин ургац алдах аваас олон сая хүн хоол хүнсний дутагдалд орох аюул нүүрлээд байна. Иймээс НҮБ Хойд Солонгост үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхийг уриалаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top