Томчууд ч хүүхэлдэйгээр тоглох дуртай. “Орос Барби” хэмээх Таня Тузова үүний нэг жишээ.
Таня ягаан хувцас өмсөж, Барби хүүхэлдэйнд сая саяар нь мөнгө үрж, нөхрийг бээлий мэт л сольдог. Гэхдээ тэр чөлөөт завгүй, найз нөхөдгүй, ганцаардаж байгаа гэнэ. Танягийн сэтгэлээ уудлан ярилцдаг ганц хүн нь түүний тав дахь нөхөр.
Орос Барбигийн амьдралтай танилцая.

Тэр хайртай хүүхэлдэйгээ худалдан авахад 10 сая рубль зарцуулаад байгаа.

Татьяна Тузова 32 настай. Цуглуулганд нь 1520 Барби хүүхэлдэй бий. Нэмээд хэдэн зуун хүүхэлдэйтэй болоход дэлхийн рекорд тогтоох болно.

Тэр нэрээ Барби болгон солих төлөвлөгөөтэй байгаа. Зөвхөн ягаан хувцас өмсдөг.

Таня Барбигийн донтой болсноо хүлээн зөвшөөрдөг. Тун их ганцаарддагаа сэтгүүлчдэд хэлсэн.

Найз нөхөдгүй тул ганцаараа юм бодон суух дуртай.

Цорын ганц найз нь эр нөхөр нь. Танягийн бүх амьдрал хүүхэлдэйтэй холбоотой.

Тэр дуу бичиж, хувцасны загвар зохион бүтээж, гэрэл зургийн студи ажиллуулдаг. Энэ бүх ажил нь мэдээж Барби стильтэй нь холбоотой.

“Хүүхэлдэй хүн” хэмээн алдаршсан Родриго Алвес ОХУ-д ирэхдээ Танятай уулзсан.

Ягаан өнгөнөөс хэзээ ч уйдахгүй гэж тэр ярьдаг.

Орос Барби хүүгээ төрүүлснийхээ дараа хөхөө томруулсан. Хүү Женя нь одоо 11 настай.

Тав дахь нөхөр нь эмч. Ажил дээр нь танилцаад, караокэд дуулсаар түүний зүрхийг булааж чаджээ.

Нөхөр нь түүнд ягаан машин худалдан авч өгсөн. Нөхрөө хүмүүст харуулахыг хүсдэггүй.

Таня багадаа цэцэрлэгийн багш болохыг мөрөөддөг байсан ч 6000 рублийн цалингаар амьдарч чадахгүй гээд мөрөөдлөө хаяжээ.

Таня тамхи татдаггүй, архи уудаггүй, хараал хэлдэггүй. Олон нийтийн сүлжээгээр эрүүл амьдрах ёсыг сурталчилдаг.

“Хүмүүс намайг ойлгодоггүй. Хэчнээн их сайн үйлс бүтээснийг минь мэддэггүй мөртлөө хэдэн удаа гэрлэсэн, хэдэн гоо сайхны хагалгаанд орсныг минь тэд мэддэг” гэж гомдол тавьжээ.

Бусад хүмүүстэй ижилхэн биш гэдгээрээ тэр бахархдаг. “Хэн ч намайг дууриаж чадахгүй. Би өөрийн дүр төрхөнд маш олон жилийн хөдөлмөр, олон сая рубль зарцуулсан” гэж тэр хэлэх дуртай.

Айх аюул, элдэв асуудалгүй хүүхэлдэйн ертөнцөд амьдрахыг хүн болгон хүсдэг ч амьдралд хэрэгжүүлж чадсан нь зөвхөн Таня Тузова.

Сэтгэгдэл ( 0 )