“Харанхуйн Хатан хаан” Ньяким Гатвех

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Өмнөд Суданы модель Ньяким Гатвех (Nyakim Gatwech) хүмүүсийг харанхуйгаас бүү ай гэж зөвлөж байна. Тэр гоо сайхны тогтсон ойлголтыг эвдэж, бусад хүмүүсийг ч дүрэм журманд захирагдахгүй байхыг уриалж байна.

Ньяким Гатвех 24 настай. АНУ-ын Миннесота мужийн Миннеаполист амьдардаг. Хэт хар арьстайгаасаа тэр ичдэггүй.

“Миний арьсны өнгө үнэхээр гоё. Би эрэлхэг дайчдын үр сад” гэж тэр инстаграмдаа бичсэн.

Уулзаж учирсан зарим хүмүүс түүнд арьсаа цайруулаач гэж зөвлөдөг ч хариуд нь зүгээр л инээдэг.

Ньяким загварын ертөнц дэх өнгөт арьстнуудын эрхийн төлөө цогтой тэмцэгч. “Харанхуйн Хатан хаан” нэрэндээ тун дуртай. “Хар гэдэг бол эр зориг, гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг. Африк сэтгэл зүрхийг америк ёс заншил дарж чадахгүй. Ямар ч өнгөтэй байсан та өөрийн арьснаас ичиж болохгүй” гэж тэр уриалсан.

Бага байхдаа хүмүүст дооглуулан, ичиж зовдог байсан үе түүнд бий. Гэхдээ тэр удалгүй өөрийгөө байгаа чигээр нь хайрлаж сурсан.

“Байгаль дэлхий надад маш их меланин хайрласанд буруу зүйл юу ч байхгүй. Би харанхуйдаа дуртай. Өнгөт арьст эмэгтэйчүүд хэчнээн үзэсгэлэнтэй, ухаантай гэдгийг дэлхийд харуулцгаая”

Түүний инстаграм хуудсыг 100 мянган хүн дагаж, хэлсэн үг, хийсэн ажлыг нь дэмждэг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (212.253.246.221)  2025 оны 03 сарын 13

Ug ni tsarailag bvsgvi bnaa.aris ni l het har bolohoor sain medegdehgvi shahuu yum aa tsarai ni

1  |  0
From UK (86.9.145.43)  2025 оны 03 сарын 13

Haruud barag bugd mash ih zalhuu. Huruuniihaa uzuuriig ch hudulguh sonirholgui humuus. Tegsen murtluu mash ih zarga hiideg. Heruul margaandaa bol heniig ch urdaa gishguulehgui tiim l hun hognuud baidag yum.

1  |  0
 (202.179.26.44)  2025 оны 03 сарын 13

Har bna uu shar bna uu tsagaan bna uu ter arisnii ungu yamar hamaa bnaa. Harin uhaantai bna uu uzesgelentei bna uu mulguu bna uu munhag bna uu geed ireheer uhaantai bolovsroltoi medlegtei goo uzesgelentei baihiig erhemleh ni chuhal yum daa emegteichuud mini ee

2  |  0
 (202.179.27.18)  2025 оны 03 сарын 13

Шөнө тааралдвал харагдахгүй мөргөчих юм байна

2  |  0
Top