Шагналын мөнгөөрөө мод тарьсан тулаанч хүү

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Энэ жил АНЭУ-д зохион байгуулагдсан жиү жицүгийн ДАШТ-ий өсвөр үеийн хөвгүүдийн 45 кг-д “Шинэ бадрах” дэвжээний тамирчин Б.Шинэтулга түрүүлж, дэлхийн аварга болсон. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар сургуульд сурдаг энэ хүү өнгөрсөн жил дэлхийн дэвжээнээс мөнгөн медаль авсан амжилтаа ахиулсан билээ.

Нутгийнхаа нэрийг өндөрт мандуулаад ирсэн түүнийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил гурван сая төгрөгөөр шагнан, амжилтыг нь мялаасан юм. Б.Шинэтулга шагналынхаа мөнгөөр нутгийнхаа 20 га газарт мод тарьсан нь олны талархлыг ихэд хүлээв.

Түүний ээж олон нийтийн сүлжээнд “Бид хүүгээрээ маш их бахархаж явдаг. Харин өнөөдөр хүүгээрээ дэндүү их бахархаж байна. Учир нь хүү маань дэлхийн аварга болоод ирэхэд нь Засаг даргынхаа гардуулан өгсөн 3.000.000 төгрөгөө Сэлэнгэ аймгийнхаа нутаг дэвсгэр дээр 20 га газар ойжуулалт хийж буй эгч нартаа өгч, мод үржүүлэх их үйлсэд хөлс хүч хөдөлмөрийнхөө үр шимийг шингээж эх нутагтаа маш том өв үлдээлээ. Ээж нь ч ингэж санахгүй байхад миний хүү том эр хүн болжээ. Ёстой л эр хүний дотор эмээлтэй хазаартай морь эзэнтэйгээ багтдаг гэдгийн тод жишээг ээж нь хүүгээсээ олж харлаа. Хүүгийн минь хишиг эх дэлхийд түм бум үржиж үйлс бүхэн нь дэлгэрэх болтугай. Ухаантай хүүдээ маш их хайртай шүү үр минь. Мод тарина гэдэг 3 том буяны нэг нь байдаг. Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш. Оргил танд маш их баярлалаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Azzaya azaa(64.119.21.38) 2019 оны 06 сарын 15

Mundag huu iluu ih amjiltiin deediig hvsie

0  |  0
zochin(103.111.68.3) 2019 оны 06 сарын 10

sain huud sain saihniig husey

0  |  0
(185.195.16.89) 2019 оны 06 сарын 10

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Сүнс(66.181.182.216) 2019 оны 06 сарын 14

Аав нь Бадрах гуай хэдэн жил мод хөрөөдөж баяжсан. Хүү нь харин үйлийн үрийг нь засаж байна. Хүүхдийн санаа мундаг байна даа. Үйлсэд нь спортын хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

5  |  1
Эрдэнэсант(66.181.161.99) 2019 оны 06 сарын 11

Эр хүн

2  |  0
зочин(124.80.124.210) 2019 оны 06 сарын 10

мундаг хүүд амжилт хүсье

1  |  1
Top