"Сент-Луис" Стэнлийн Цомын эзэн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Хойд Америкийн хоккейн NHL лигийн Стэнлийн Цомын финалын долоо дахь тоглолт өнөөдөр /2019.06.13/ өглөө Бостонд болж, "Сент-Луис" нутгийн эздийг 4:1 ялснаар цувралд 4-3 тэргүүлэн, Стэнлийн цомын эзэн боллоо.

“Сент-Луис” өмнө нь 1968, 1969, 1970 онд финалд шалгарч байсан ч анх удаагаа Стэнлийн цомын эзэн болж байгаа нь энэ юм.  

Бостон – Сент-Луис – 1:4 (0:2, 0:0, 1:2)

“TD Garden”

0:1 – 16 О′Райлли (Пьетранжело, Баумистер)

0:2 – 19 Пьетранжело (Шварц)

0:3 – 51 Шенн (Шварц, Тарасенко)

0:4 – 55 Сэнфорд (О′Райлли, Перрон)

1:4 – 57 Гжельчик (Крейчи)

“Сент-Луис” багийн довтлогч Райан О’Райлли Стэнлийн цомын шилдэг тоглогчийн “Конн Смайт Трофи” шагналын эзэн боллоо.  Райан “Бостон”-той хийсэн цувралд 5 гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top