Өнгөрсөн онд умайн хүзүүний хорт хавдраар 171 эмэгтэй НАС БАРЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

2025 онд Монгол Улсад 550 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, уг шалтгааны улмаас 171 эмэгтэй нас барсан.

Эмэгтэйчүүдийн зонхилон тохиолдох хавдрын хоёрдугаарт, хорт хавдрын шалтгаант нас баралтын гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж байна.

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэх шалтгааны 90 гаруй хувь ХПВ (хүний папиллома вирус)-ийн халдвар юм.

Энэ оноос 30, 40 настай эмэгтэйчүүдэд ХПВ (хүний папиллома вирус)-ийг илрүүлэх шинжилгээнд хамруулах гэж байна. Эрт илрүүлбэл төгс эмчлэгдэх боломжтой.

Хавдар судлалын үндэсний төвийн Хорт хавдрын бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(66.181.183.12) 2 цагийн өмнө

Вакцин эсэргүүцдэг хүмүүсийг хавдарын эмнэлэгт албадан аваачиж хүмүүс яаж зовж шаналж байгааг харуул,цагдаагийнхаан

0  |  0
Top