ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал арвидна

Б.Амирдаа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 16

2019.6.16, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРИН САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.6.16, Ням гараг
  • Наран ургах шингэх: 4.53-20.49
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top