М.Ганбаатар: Иргэдэд сайжруулсан шахмал түлшийг цахим картаар олгоно

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхлээд нэг сар болж байна. Үүнтэй холбогдуулан "Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатараас дараах зүйлийг тодрууллаа.


-"Тавантолгой түлш" ХХК нь гэр хорооллын өрхүүдийг шахмал түлшээр хангах үүргийг хүлээж байгаа. Одоогоор хэчнээн тонн шахмал түлш нөөцлөөд байна вэ?

-Түүхий нүүрсний нөөц 250 мянган тонн. Савалгаатай шахмал түлш 70 мянган тонн, задгайгаар 30 орчим мянган тонн байна. 

-Үйлдвэрлэлийн явцад ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарч байна уу?

-Бид анх удаагаа үйлдвэрлэж байна. Энэ утгаараа асуудал бий. Гэхдээ гадны мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байгаа болохоор асуудлаа даван туулж байна. Тээвэрлэлтийн ажил асуудалтай байсан. Маш холоос тээвэрлэж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, 500 гаруй км холоос тээвэрлэж ирж байгаа гэдэг утгаараа. Гэхдээ тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шийдсэн. Улаанбаатар хотыг сайжруулсан түлшээр бүрэн хангах боломжтой болоод байна. 

-Үйлдвэрлэсэн шахмал түлшээ хадгалах агуулахын асуудал дутагдалтай байгаа гэх мэдээлэл бий. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Агуулахын асуудлыг шийдсэн. Сая орсон борооноор хучлагын байдалтай байлаа. Муудсан зүйл байхгүй. Дээр нь борлуулалтын 504 цэгүүдээр дамжуулж хадгалалтыг хийнэ. Одоогийн байдлаар иргэдэд 10 цэгээр борлуулж байна. Гэхдээ 47 цэгийг нэмж нээхээр бэлтгэж байна. Цаашлаад 504 цэгээр иргэдэд ямар нэгэн хүндрэлгүй хүрнэ.  

-Өдөрт хэчнээн тонн шахмал түлш үйлдвэрлэж байна вэ?

-Хоёр шугмаар өдөрт 2000 тонн шахмал түлшийг үйлдвэрлэж байна. Цаашлаад бүх шугам ашиглалтад орсноор 5000 тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болно.

-Үлдсэн гурван шугам хэзээнээс ашиглалтад орох вэ?

-Ирэх долоодугаар сар гэхэд ашиглалтад орчихно.

-Нэг тонн нүүрсийг 150 мянган төгрөгөөр борлуулна. Цаашид үнийг багасгах боломжтой юу?

-Судалж байна.

-Иргэд шахмал түлшийг цахим картаар худалдаж авна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Цахим картаар худалдаж авна. Иргэд тухай бүртээ түлшээ авах боломж бүрдэнэ. Учир нь, иргэд өмнө түүхий нүүрсийг хямд үнэтэй байхад нь худалдан авч нөөцөлдөг байсан. Харин өдөр тутамдаа цахим картаа ашигласнаар нөөцлөх шаардлагагүй болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top