Барилгын салбарын дундаж цалин 1 сая 123 мянган төгрөг болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Монгол Улсын бүтээн байгуулалтын гол салбар барилгын салбар хямралаас гарч эхэлжээ.  

Барилгын салбараас Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ:  
2016 оны байдлаар 949.0 тэрбум төгрөг 
2018 оны байдлаар 1 их наяд 45.2 тэрбум төгрөг болж 10.1 хувиар өссөн байна.

Улсын хэмжээнд хийгдсэн барилга угсралт, их засварын хэмжээ:
2016 оны байдлаар 3 их наяд 356.3 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 4 их наяд 9.8 тэрбум төгрөг болж 19.4 хувиар нэмэгджээ. 

Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээ: 
2017 оны байдлаар 118 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 134.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлж 12 хувиар нэмэгдсэн байна.

Барилгын салбарт ажиллагсдын дундаж цалин:
2016 оны байдлаар 778 мянган төгрөг
2017 оны байдлаар 842 мянган төгрөг
2018 оны байдлаар 931 мянган төгрөг 
2019 оны 1-р улирлын байдлаар 1 сая 123 мянган төгрөг болж өсжээ. Ажиллагсдын дундаж цалин 2016 оноос 30.7 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.119) 2019 оны 06 сарын 27

Худлаа байх аа ганц энэ барилгын ажилчид биш ер нь хувийн гэх тодотголтой бүх аж ахуйн нэгжүүд хүмүүсийг болж л өгвөл үнэгүй яалтачгүй өгөхөөр бол ямар нэг шалтаг хэлээд л маш бага мөнгө өгч ажиллуулах зарчмаар явагдаж байгаа өндөр цалин бол ердөө халхавч

0  |  0
Top