ЗИНДАА 2019.07.03 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

#1 ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН АЖЛЫГ Ө.ШИЖИР АВНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд Төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа түүний тамгыг хэн атгах вэ гэдэг дээр олон хүн таамаг дэвшүүлж байсан. Гэсэн ч олон хүний санаанд оромгүй томилгоо хийсэн нь Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдыг томилж байлаа. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд үе үеийн Тамгын газрын дарга нараас илүү ажиллаж чадсанаараа уг албан тушаалынхаа зэрэг дэвийг өргөж өгсөн байдаг.

Тэгвэл өнгөрөгч тавдугаар сараас хойш Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгөх талаар Төрийн тэргүүнтэй ярилцаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 

#2 Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫГ 476 ӨДӨР БИШ 24 ЦАГ Л "ЭРҮҮДЭН ШҮҮСЭН" ГЭВ ҮҮ?

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан болох нь ил болсон билээ. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлдсэн гэдгийг хуулийнхан төдийгүй нэр бүхий улстөрчид баталдаг. 

Харин Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг олон нийтэд дэлгэсэн байдаг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 

#3 ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ӨРИЙГ  БҮРЭН ТӨЛЖ ДУУСГАСНЫГ САНГИЙН САЙД МЭДЭГДЛЭЭ

-"Ирээдүйн өв сан” хуримтлалын сангийн үүргээ гүйцэтгэх тохироо бүрдээгүй байна-

Хүний хөгжил сангийн 1,072 тэрбум төгрөгийн өрийг өнөөдөр /2019.07.03/ бүрэн төлж дуусгалаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Мөн тэрбээр Монгол Улсын Баялгийн сан болох Ирээдүйн өв санд түүхэндээ анх удаа мөнгө хуримтлагдаж эхэллээ. Ирээдүйн өв сан 167 тэрбум 300 сая төгрөгтэй боллоо гэв.

Тодотгоход, манай улсад баялгийн сангийн хэв маягтай хоёр сан бий. Нэг нь Тогтворжуулалтын сан нөгөө нь Ирээдүйн өв сан. Засгийн газар энэ жил Ирээдүйн өв санд нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөсний тэн хагас нь Хүний хөгжил сангаас засаг засаг дамжин уламжлагдан ирсэн өрийг барагдуулна гэж байсан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 

#4 ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ: МОНГОЛЧУУД ЗҮРХ СЭТГЭЛИЙНХЭЭ УГТ БАЙХ ЭРХЭМ НАНДИН ЗҮЙЛСЭЭ ХЭЗЭЭ Ч АЛДАЖ, ОРХИЖ БАЙГААГҮЙ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та бол төрийн хар хүн. Төрийн түшээ. Үүний зэрэгцээ Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн үндэсний бөхийн их аварга. Тиймээс ярилцлагаа улс төрөөс чөлөөлж үндэсний бөхийн уламжлал, түүх соёл, жудаг, ёс зүйн талаар ярилцах гэсэн юм. Мэдээж бөх хүнийг нутаг ус нь дагаж явдаг гэж ярьдаг. Ойрд нутаг орноороо очив уу?

-Нутаг усаараа очилгүй яах вэ. Манай Өмнөдэлгэр сум эртнээсээ хөдөлмөрч, авьяастан, хүчит бөхчүүдээрээ алдартай. Хууль зүйн ухааны доктор Г.Баярхүү, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Д.Энхзулаас эхлээд олон гавьяат манай сумаас төрсөн. Өмнөдэлгэр сум маань 2011 онд Засгийн газраас зарласан “Улсын тэргүүний сум” шалгаруулах уралдаанд зүүн бүсээсээ анх удаа шалгарч тэргүүний сум болж байлаа шүү дээ.

Мөн 2015, 2016, 2018 онд улсын хэмжээнд хамгийн олон мал тоолуулсан. Манай сумын нэг онцлог нь уул уурхайгаас ангид, мал аж ахуйдаа суурилж, газар тариалан түшиглэсэн тийм л нутаг.

Засгийн газраас Хан Хэнтий аймгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” нутаг болгон зарласан. Бүх монголчуудын хамгийн сайн мэдэх Бурхан халдун уул манай сумын нутагт сүндэрлэж байна. Нэгэн цаг үед Монголын оюун санааны охь болсон Балдан Брайбун хийд ч Өмнөдэлгэр суманд байдаг гээд бод доо. Ар Халхын Утай цагаан гүмбүн гэж нэрлэдэг байлаа. Хангалын нуур, Өглөгчийн хэрэм гээд түүх дурсгалын олон арвин өвийг хадгалж үлдсэн өлгий юм. 

Би 1981 онд 17 настайдаа Өмнөдэлгэр сумынхаа наадмын шигшээ барилдаанд зодоглон үзүүрт үлдэж байлаа. Намайг үндэсний бөх хэмээх ариун цагаан дэвжээнд ойртоход маш том түлхэц болсон гэж боддог. Манай нутгийнхан наадмын торгон ногоон дэвжээгээ буурь сэлгэлгүй миний багад барилдаж байсан тэр л дэнждээ одоо ч нааддаг. Өлзийгөө өгсөн сайхан нутаг даа. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5 УРЛАГИЙН АМЬДРАЛ: МАНАЙ ДЭЛХИЙ, ТЭДНИЙ СЭТГЭЛД

“Уран зураг” гэх холбоо үгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн нэгэн онцгой үзэсгэлэн "Монгол арт" галерейд дэлгэгдээд удаагүй байгаа билээ.  Цаг гарган тус үзэсгэлэнгээр  зочлоход шинэ галерей, шинэ үзэсгэлэн хоорондоо уусан зохицож, гайхалтай орчинг бүрдүүлсэн байсныг дуулгахад таатай байна. "Монгол арт" галерейн үүдээр алхаад л нэг давхараас дөрвөн давхар хүртэл уран зургийн ертөнцөөр аялах боломжийг бүрдүүлж өгчээ.

Урнаар зурж, уран ухаанаар урлаж, бүтээхүйн гайхамшгийг мэдрүүлдэг зураачид бол яах аргагүй Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураачид болох Б.Чогсом, До.Болд нар юм.  Өнөөдөр /2019.7.3/ тэдний уулзалт, ярилцлага Монгол арт галерейд боллоо. 

“Би сар руу аялмаар байна” гэж хүүхдэрхүү гэмээр гэгээн зүйл ярин, инээж суух энэ эрхэм бол Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач До.Болд. “Б.Чогсом багш дэндүү гэмээр байгалийн нарийн мэдрэмжтэй, аялах их дуртай. Багш бид хоёр их аялна.” хэмээн тэрбээр хажуудаа суугаа зураач Б.Чогсомын тухай ярина. 

Багш, шавь хоёрын анхны хамтарсан "Урлагийн амьдрал" үзэсгэлэн долоодугаар сарын 1-нд нээлтээ хийсэнтэй холбогдуулан зураач Б.Чогсомын "Зиндаа" сэтгүүлийн "Галерей" буланд өгсөн ярилцлагаас онцлох 11 эшлэл, зураач До.Болдын "Урлагийн амьдрал" уулзалт, ярилцлагаас онцлох 11 эшлэлийг хүргэж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(105.112.56.232) 2019 оны 07 сарын 04

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
matilda(197.234.221.244) 2019 оны 07 сарын 01

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top