Азийн орнуудад үер усны гамшиг нүүрлээд байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Энэтхэг улсын Махараштра мужийн Мумбаи хотод хана нурсны улмаас  12 хүн амиа алдаж, 13 хүн гэмтэж бэртжээ. Хүчтэй аадар бороо орсноос болж нурсан ханын нуранги дор хүмүүс байж болзошгүй байгаа тул авран хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Япон улсад мөн хүчтэй аадар бороо орж байгаа тул өмнө зүгийн Кагошима, Эхимэ, Кумамото мужийн нийт 850 мянган оршин суугчид аюулгүй газар нүүх шаардлагатай болоод байна. Кюшю аралд хүчтэй аадар бороо үргэлжлэн орж буйн улмаас  хөрсний гулгалт үүсэх аюул нүүрлэжээ.  Зарим нутагт 700 мм хур тунадас ороод байна.

Цаг уурчид Кюшю арал дээр ирэх өдрүүдэд 150 мм, пүрэв гарагт 300-400 мм бороо орох төлөвтэй байна гэж анхааруулжээ.

Хөрсний гулгалт зам, гүүрийг хаахаас гадна байшинг нурааж болзошгүй тул уулархаг нутгийн оршин суугчид илүү аюулд өртөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top