Өвөрхангайд 6000 гаруй хүүхдийн шүдийг эрүүлжүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

“Эрүүл хүүхэд- Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн 2-12 насны нийт 27149 хүүхдийн судалгааг сум тус бүрээр гаргаж, амны хөндийн анхан шатны үзлэгийг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулсан байна. Анхан шатны үзлэгээс нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүүхдийг БОЭТ, хувийн хэвшлийн эмнэлэг, сумын шүдний эмч нарын кабенитээр 6000 гаруй хүүхэд эмчлэгдсэн байна. Үүнээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас  зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн “Happy dent”, “Цэлмэг дент” шүдний хоёр хувийн эмнэлэгт 386 хүүхэд үзлэг, эмчилгээнд хамрагджээ.  

Эрүүл мэндийн газрын зүгээс 2-12 насны хүүхдийн шүдийг 100 хувь эрүүлжүүлэх ажлыг эцэг эхтэй хамтран зохион байгуулах зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ЕБС-ийн сурагчдын зуны амралтын хугацаанд “Хүүхдийнхээ шүдийг эрүүлжүүлэх захидал”-ыг эцэг эхчүүдэд хүргэжээ. Аймгийн үндсэн чиглэлд 6-12 настай хүүхдүүдийн шүдийг  эрүүлжүүлэх  зорилт тавин  ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top