#1 ИХ СПОРТЫН ХҮЧ, ХҮМҮҮЖИЛ Э.ОЮУНБОЛДЫГ ЭРГҮҮЛЭН АВЧИРЛАА
Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, улсын аварга цол хүртлээ. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв. Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй нэг нутаг, нэг суманд төрсөн шинэ аварга 19 насандаа аймгийн арслан, 20 насандаа улсын харцага, 22 насандаа улсын арслан, 26 насандаа улсын аварга цолонд хүрлээ. Ийнхүү тэрбээр төрийн их баяр наадмаас тодорсон 24, Хан Хэнтий нутгаас төрсөн гурав дахь аварга цолтон болж байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 25 насандаа аварга цол хүртэж (1989 он), хамгийн бага залуудаа үндэсний бөхийн өндөр дээд цолонд хүрсэн амжилтын эхэнд бичигддэг бол аварга Э.Оюунболд 26 настайдаа аварга болсноор хоёрдугаарт нэрлэгдэж байна. Тэдний араас 2011 оны наадамд 27 насандаа түрүүлсэн аварга С.Мөнхбат бичигдэнэ.
#2 ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН ЗАРДАЛ ОГЦОМ ӨСӨЖ БОЛЗОШГҮЙГ РИО ТИНТО АНХААРУУЛЛАА
Рио Тинто компани Монголын говьд хэрэгжүүлж буй Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн зардал 1.9 тэрбум хүртэл ам.доллароор огцом өссөний улмаас төслийн хэрэгжилт удааширч болзошгүй хэмээн анхааруулжээ. Англи, Австралийн хамтарсан компанийн мэдээлснээр хөрс, газрын онцлог, хүнд нөхцөлөөс шалтгаалан Оюутолгойн гүнийн уурхайн загвар болон бүтээн байгуулалтын ажлын хуваарийг бүрэн өөрчлөх шаардлага тулгараад байна. Үүнээс улбаалан тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны тавдугаар сар болон 2023 оны зургаадугаар сар болж төлөвлөсөн хугацаанаас 16-гаас 30 сараар хойшлохоор байна. Түүнчлэн, урьдчилан тооцоолсон төслийн зардал 5.3 тэрбум ам.доллароос 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ гэж мэдээлжээ. “Бид 2019 онд далд уурхайн төслийн бүтээн байгуулалтын олон чухал ажлыг гүйцэтгэн, ихээхэн дэвшил гаргасан” гэж Рио Тинтогийн хөгжил, инновацын группийн тэргүүн Стивен Макинтош онцолжээ. Гэвч хөрс, газрын нөхцөл нь төсөөлснөөс илүү хүнд байгаа тул тус компани уурхайн төлөвлөгөөг эргэн харж, хэд хэдэн хувилбаруудыг боловсруулах шаардлагатай тулгараад байна гэж тэрбээр тайлбарлаад зардлын тооцоо болон далд уурхайг ашиглалтад оруулах хугацааг эцсийн байдлаар ирэх жилийн хоёрдугаар хагаст зарлана гэв. Төслийн үнэлгээг эцсийн байдлаар боловсруулж, гүйцэтгэхийн тулд их хэмжээний ажил хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Рио Тинто мэдэгдэв.
#3 ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ ХҮРЭЭНД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭВШҮҮЛСЭН САНАЛ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.07.16/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцууллаа. Үндсэн хууль өөрчлөх хүрээнд ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭВШҮҮЛСЭН САНАЛЫГ бүрэн эхээр нь хүргэж байна.
#4 Б.БОЛОРОО БҮСГҮЙН НӨХӨР АМИА АЛДСАН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААХ АЛБА ШАЛГАНА
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав өнөөдөр /2019.07.16/ үүрэг өгч, албаны шалгалт явуулахаар болжээ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
#5 СҮМО: ХОЁР МОНГОЛ БӨХТЭЙ ШИНЭ БӨХЧҮҮДИЙН НЭРИЙГ ЗАРЛАЛАА
Японы сүмо бөхийн холбооноос энэ башёд шинэ бөхийн шалгалтад тэнцсэн сүмочдын нэрсийг зарлалаа. Нийт есөн бөх тэнцсэн бөгөөд тэд ирэх есөн сарын тэмцээнээс банцүкэд шикона нэр нь багтах болно. Тэдний дунд хоёр монгол байлаа. "Оноүэ" дэвжээний шинэ бөх Галдангийн Сүхбат бол Таканоивагийн ахын хүү бөгөөд Хокүтэнкай нэрээр барилдана. 20 настай, 178 см өндөр, 130 кг жинтэй. Дэвжээнийхээ алдарт озэки асан Хокүтэнюүгийн нэрээс шикона нь уламжлалтай.
Сэтгэгдэл ( 1 )
сонирхолтой