Рио Тинто компани Монголын говьд хэрэгжүүлж буй Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн зардал 1.9 тэрбум хүртэл ам.доллароор огцом өссөний улмаас төслийн хэрэгжилт удааширч болзошгүй хэмээн анхааруулжээ.
Англи, Австралийн хамтарсан компанийн мэдээлснээр хөрс, газрын онцлог, хүнд нөхцөлөөс шалтгаалан Оюутолгойн гүнийн уурхайн загвар болон бүтээн байгуулалтын ажлын хуваарийг бүрэн өөрчлөх шаардлага тулгараад байна. Үүнээс улбаалан тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны тавдугаар сар болон 2023 оны зургаадугаар сар болж төлөвлөсөн хугацаанаас 16-гаас 30 сараар хойшлохоор байна. Түүнчлэн, урьдчилан тооцоолсон төслийн зардал 5.3 тэрбум ам.доллароос 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ гэж мэдээлжээ. “Бид 2019 онд далд уурхайн төслийн бүтээн байгуулалтын олон чухал ажлыг гүйцэтгэн, ихээхэн дэвшил гаргасан” гэж Рио Тинтогийн хөгжил, инновацын группийн тэргүүн Стивен Макинтош онцолжээ. Гэвч хөрс, газрын нөхцөл нь төсөөлснөөс илүү хүнд байгаа тул тус компани уурхайн төлөвлөгөөг эргэн харж, хэд хэдэн хувилбаруудыг боловсруулах шаардлагатай тулгараад байна гэж тэрбээр тайлбарлаад зардлын тооцоо болон далд уурхайг ашиглалтад оруулах хугацааг эцсийн байдлаар ирэх жилийн хоёрдугаар хагаст зарлана гэв. Төслийн үнэлгээг эцсийн байдлаар боловсруулж, гүйцэтгэхийн тулд их хэмжээний ажил хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Рио Тинто мэдэгдэв.
Тус компани мөн төслийн балансын өртгийг дахин тооцож байгаа бөгөөд ирэх сард хагас жилийн тайлангаа танилцуулах үеэр алдагдлын хэмжээг зарлах боломжтой гэнэ.
Хэдийгээр томоохон цогцолбор уурхайн төслийн хэрэгжилт удаашрах нь хэвийн үзэгдэл байдаг ч Оюутолгойн уурхайн төслийн өртөг огцом нэмэгдсэн нь уул уурхайн салбарын шилдэг операторуудын нэг хэмээн бахаддаг Рио Тинто компанийн хувьд хүнд цохилт юм. Үүний сацуу эл нөхцөл байдал уул уурхай нь улс төрийн маргааны гол сэдэв, гаднын шууд хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр болсон Монгол Улсад томоохон маргаан үүсгэж болзошгүй. "Оюу толгой" компанийг удирдаж буй Рио Тинто шууд хувьцаа эзэмшигч нь биш. "Оюу толгой" компанийн хувьцааны 66 хувийг Торонтогийн биржид бүртгэлтэй Түркойз Хилл Ресурс компани эзэмшдэг. Рио Тинто нь Түркойз Хилл Ресурс компанийн хувьцааны 50.8 хувийн хяналтын багцыг эзэмшдэг. "Оюу толгой" компанийн хувьцааны үлдсэн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Оюутолгой ордын газар доорх асар их нөөцийг олборлох туйлын зорилгоор Рио Тинто 2013 оноос хойш Оюутолгойн ил уурхайгаас зэс, алт, мөнгө олборлож ирсэн. Оюутолгой Рио Тинтогийн хамгийн чухал төсөл бөгөөд тус компанийн зэсийн бизнесийг хариуцаж байх үедээ эл төслийн санхүүжилтийн багцыг шийдвэрлэж байсан гүйцэтгэх захирал Жан Себастьян Жактай хамгийн их холбоотой төсөл нь юм.
Энэхүү төсөл зэсийн үйлдвэрлэлийг жилд 550 мянган тонноор нэмэгдүүлэх зорилготой. Төслийн бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орсноор Оюутолгой дэлхийн гурав дахь том зэсийн уурхай болно. Дэлхий даяар цэвэр эрчим хүчийг сонгож буй өнөө үед энэ металлын эрэлт улам бүр өссөөр байгаа билээ.
Далд уурхайн төсөлтэй холбоотой эл асуудал өнгөрсөноны аравдугаар сард гарч ирсэн. Тухайн үед Түркойз Хилл Ресурс компани 1300 метр үйлдвэрлэл, агааржуулалтын босоо амыг гүйцэтгэж дуусгах, хөрсний нөхцөл өөрчлөгдөж буйтай холбоотой асуудлууд гарч ирснээс үүдэн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа есөн сараар хойшлогдож буй талаар мэдээлсэн юм.
Энэ оны хоёрдугаар сард Рио Тинто төслийн бүтээн байгуулалтын хуваарьт ихээхэн өөрчлөлт орж, тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацааг хойш нь татаж болзошгүй хэмээн хөрөнгө оруулагчдад анхааруулсан. Рио Тинто блокчлон олборлох аргыг ашиглан зэсийн хүдэр гүнээс олборлодог. Хэдийгээр энэ арга ярвигтай ч газрын гүнээс хүдэр олборлох хамгийн өртөг багатай арга гэж үздэг. Энэ аргаар сул, бутархай чулууг тэсэлгээ, таталцлын хүчний нөлөөгөөр буталдаг. Үүнээс өмнө Жан Себастьян Жак Оюутолгойн уурхай дээр гарч буй гол асуудал нь чулуу хэт амархан бутарч буйтай холбоотой гэж ярьж байв.
Эх сурвалж: Financial Times
Сэтгэгдэл ( 20 )
Халхын ноедыг орос хятад нь дийлээгүй тусад нь алдчихсан юм байна лээ. Тэгэж бодохоор нэг муу компани уртын зайн хэрүүлд Монгол улсыг дийлэхгүй сульдана. Нөхдүүд Монголчуудыг ийм их хэл амтай хор шартай холч ухаантай гэдгийг мэдээгүй байх л даа хөөрхий. Манайхан нүүрсний экспортоос одоогийнхоос 2 дахин их мөнгө олоход RIO TINTO-руу салаавч өгөх боломж бүрдэнэ. Удахгүйдээ 1.5 жил. Халхын буян барагдахгүй гэж үнэн шүү.
Газрын доорх хад чулууг яах вэ? Зардал өсөж болно. Үүнийг ойлгож байна. Баялагаа ухуулж байгаа манай улс яахаараа 34 %-ийг авахдаа гадны мөнгө хүүлэгч банкнаас өндөр хүүтэй зээлээр авч байгааг ойлгохгүй байна. Энэ газар баялаг байхгүй бол ОТ байхгүй шүү дээ? ДЦС, төмөр зам бэлэн болоогүй байхад гүний уурхайг яараад яахав дээ. Монголын өр буурах боломж байна уу?
ЭНЭ КОМПАНИЙГ БИ ХООЖ ГАРГАНАА. АРНАОД СЬЮАРТЫГ БАРЬЖ 25 ЖИЛИЙН ЯЛ ТОЛОВЛОНО
Хэнд анхааруулаад байгаа лаларууд вэ Арай даварч байгаа юм биш үү.Бүхэл бүтэн улсыг дээрэлхэнэ гэж байхгүй шүз.Бид бол тэр африкийн харууд биш юм ойлгоно шүү.Эд нарыг хөөгөөд гаргая
Гуцаад байхаар ухахаа боличооч.Ашиггүй юм өол боличооч.Эбэ Баяр нар адгийн шаарнуудаа үхэж далд ороочээ.Заяагүй псдакууд
Gargasan zardlaasaa huvi bodoj zalinjdag manegement-tai gej baigaa
boli boli
болио боль
боль боль
zardal uswul bolichooch
Ашиггүй гэрээг үргэлжлүүлэх хэнд хэрэгтэй гэж удахгүй хөөж гараг
энэ гэрээ бол луврийн гэрээ гэж олон олон хүмүүс хэлхийг соносон мэдлэгтэй чадлтай болвсорлтой хүмүүс ярхийг соносон энэ ийг өмөөр ч байгаа хүмүүс бол хувиа авсан хүмүүс байгаа хамгийн хохирч байгаа хүмүүс бол ард түмэн монглын газар нутаг юм ашиггүй ийм гэрээ хийсэн юмнуу гэдснэ хагрч үхэх болно
энэ гэрээ бол луврийн гэрээ гэж олон олон хүмүүс хэлхийг соносон мэдлэгтэй чадлтай болвсорлтой хүмүүс ярхийг соносон энэ ийг өмөөр ч байгаа хүмүүс бол хувиа авсан хүмүүс байгаа хамгийн хохирч байгаа хүмүүс бол ард түмэн монглын газар нутаг юм ашиггүй ийм гэрээ хийсэн юмнуу гэдснэ хагрч үхэх болно
энэ гэрээ бол луврийн гэрээ гэж олон олон хүмүүс хэлхийг соносон мэдлэгтэй чадлтай болвсорлтой хүмүүс ярхийг соносон энэ ийг өмөөр ч байгаа хүмүүс бол хувиа авсан хүмүүс байгаа хамгийн хохирч байгаа хүмүүс бол ард түмэн монглын газар нутаг юм ашиггүй ийм гэрээ хийсэн юмнуу гэдснэ хагрч үхэх болно
Ter chin mongold yuch ogohgvi gesen vg tengvvdee
ENE OYUTOLGOIG BID CH TAVIAD DUUSSAN N UNEN BXOO. BAYARTSOGTTONGUUD MIN UXER MONGOLIIN UUR XILEN XETSUU SHUU. ERTXEN MONGOLOOS ZUGTSAN N DEER BXOO. ODOO YUM GAIGUI BGAA DEER MONGOLOOS GAR. TA XEDIIN AMIDRAL UNEXEER BARGAR BOLLOO SHUU. UR XUUXDUUD XAIRAN BNA DA