Их спортын хүч, хүмүүжил Э.Оюунболдыг эргүүлэн авчирлаа

2019 оны 07 сарын 16

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, улсын аварга цол хүртлээ. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв. Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй нэг нутаг, нэг суманд төрсөн шинэ аварга 19 насандаа аймгийн арслан, 20 насандаа улсын харцага, 22 насандаа улсын арслан, 26 насандаа улсын аварга цолонд хүрлээ. Ийнхүү тэрбээр төрийн их баяр наадмаас тодорсон 24, Хан Хэнтий нутгаас төрсөн гурав дахь аварга цолтон болж байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 25 насандаа аварга цол хүртэж (1989 он), хамгийн бага залуудаа үндэсний бөхийн өндөр дээд цолонд хүрсэн амжилтын эхэнд бичигддэг бол аварга Э.Оюунболд 26 настайдаа аварга болсноор хоёрдугаарт нэрлэгдэж байна. Тэдний араас 2011 оны наадамд 27 насандаа түрүүлсэн аварга С.Мөнхбат бичигдэнэ.

НЭГИЙН ДАВАА: Л.ЛХА-ОЧИР БАРИЛДАЛГҮЙ НААДАМ ДУУСГАЛАА

Энэ жилийн улсын баяр наадмын нэгийн даваанд улсын начин Д.Цогзолдорж, Ж.Оргил, Б.Сугаржаргал, Л.Лха-Очир, Д.Зоригт нарын улсын цолтнууд өвдөг шороодлоо. Эдгээр бөхчүүдээс улсын начин Л.Лха-Очир өрсөлдөгч бөхтэйгөө барилдаж амжилгүй наадмаа дуусгасан нь харамсалтай. Бөхийн барилдааны дүрмийн дагуу түүнийг цагтаа талбайд гарч, барилдаан эхлүүлээгүй гэх шалтгаанаар хасчээ. Барилдах дүйзийнх нь барилдаан эхэлснээс хойш найман минут хүлээсний эцэст наадмын комисс ийм шийдвэр гаргасан. Үнэхээр бүх бөхчүүдэд энэ шаардлагаа тавьж чадаж байвал хатуу байсан ч дүрмээ барих нь зүйд нийцэх билээ.

ХОЁРЫН ДАВАА: ШИНЭ НАЧИН Э.ЭРДЭНЭХҮҮ ӨВДӨГ ШОРООДОВ

Улсын аварга О.Балжинням, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин Л.Цэвээн, Л.Цэрэнтогтох, Ж.Отгонбаяр, Г.Олзгэрэл, Б.Баянжаргал, Л.Гантулга, Ч.Баянмөнх, С.Багахүү, С.Батсуурь, Б.Сумъяа, Б.Бадамсүрэн, Б.Дэлгэрсайхан, Л.Шинэбаатар, Г.Ганжад, Ж.Дагва-Очир, Ш.Дарханбат болон баяр наадмын өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар улсын начин цол хүртсэн Э.Эрдэнэхүү нарын улсын цолтнууд хоёрын даваанд учраа бөхдөө өвдөг шороодов.  

ГУРВЫН ДАВАА: АРСЛАН, ГАРЬДУУД НУРСАН ДАВАА

Энэ даваанаас начин цолтнуудын өнгө харагдаж эхэлдэг. Тав давж, шинээр начин цол хүртсэн бөхчүүд гурвын даваанд хэнээр давсныг харъя. Шинээр начин болсон Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаярыг улсын харцага  Т.Өсөх-Ирээдүй, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Д.Цэдэнсодномыг Өвөрхангайн заан Т.Санчир, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Б.Баярбаатарыг улсын заан Ш.Уламбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнийг улсын харцага Т.Баасанхүү, Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн арслан А.Даваанямыг улсын арслан Д.Ганхуяг амлан барилдаж, өвдөг шорооджээ. Энэ даваанд өндөр цолтнуудаас улсын арслан Г.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, Д.Мөнх-Эрдэнэ, Улсын гарьд М.Баяржавхлан, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Д.Баасандорж, Б.Соронзонболд, Ш.Уламбаяр, харцага Ө.Даваабаатар, А.Бямбажав, Б.Одгэрэл нарын нэгэн цаг үеийн шилдгүүд учраа бөхдөө унаж, наадмаа дуусгав.

ДӨРВИЙН ДАВАА: Ш.ЖАРГАЛСАЙХАНД ЗАХИХ ЗҮЙЛС

Оноолтоор барилддаг тул дөрвийн давааны нугалаа наадамчин олонд хамгийн үзүүштэй байдаг. Шөвгийн дөрөвт үлдэх таамагт байсан арслан Р.Пүрэвдагва, мөн гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр, харцага Н.Золбоо, Ш.Мөнгөнбаатар нарын хүчтэнүүд энэ даваанд унасан нь үндсэндээ наадмын таамгийг өөрчилж эхэлсэн. Хаа очиж энэ жилийн наадам бөхчүүдийн эрээ цээргүй зан, үйлдэл цөөтэй харагдсан ч гарьд Ш.Жаргалсайханы өрсөлдөгчөө бөхдөө тахим өгөхдөө гаргасан үйлдэл таатай санагдаагүй л болов уу. Үндэсний бөхөд уур уцаараа барьж дийлдэггүй, наадамчдыг үргэлж тавгүйтүүлж байдаг цөөн тооны хэдэн бөх байдаг. Тэдний нэгд гарьд Ш.Жаргалсайхан бий. Залуу бөх, аймгийн цолтой байхаасаа л характер муутай байсан, тэр нь өндөр дээд цолд хүрээд ч татраагүй бололтой. Үүнийг түүнд зориуд хаяглаж бичсэн гэж ойлгож болно. Бөхийн нэр хүнд үнэхээр унаж байгаа бол мэр сэр бөхчүүдийн иймэрхүү үйлдэлтэй хамаатай байж таарна.  

ТАВЫН ДАВАА: ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН НАЧИНГУУД

Сүүлийн жилүүдэд холбоо тойрсон үл ойлголцол, допингийн хэрэглээ, шийтгэл, даваа наймаалцдаг зэрэг болох бүтэхгүй зүйлд нэр холбогдох болсны дээр өндөр цолтнууд бэлтгэл сургуулилтаа хийхгүй байна, залуучуудынх нь зан авир муудаж байна гэх сөрөг хандлага бөхийн ертөнцөд олонтаа ирэх болсон. Энэ жилийн наадмаар харин бөхчүүд элдэв шуугианд хариулт өгөх шиг, тэд дотроо эв эе, эрдэм ухаанаа цэгцэлж байгаа юм болов уу гэх итгэл төрсөн. Тавын даваанд шаагисан олон начин төрсөнгүй, чанартай сайхан залуус цол нэмлээ. Нутгийн бөхөө өргөх, цолонд хүргэх ёс бол ямар ч наадамд гарна. Тэр нь ч өөрөө наадамчдын хүсэл дээр тогтдог монгол ухаан юм. Энэ жилийн баяр наадмын тавын даваанд таван шижигнэсэн залуус начин цолны өндөр босгоор алхлаа. 

  1. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Д.Цэдэнсодном
  2. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр
  3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Б.Баярбаатар 
  4. Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ,
  5. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн арслан А.Давааням 

Тэдэн дундаас цахиур хагалсан хүчтэнүүдийн нэг нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, "Аварга" БТДС-ийн оюутан Баярсайханы Орхонбаяр гэдэгтэй наадамчин олон санал зөрөхгүй биз ээ. Улсын наадамд анх удаа зодоглоод, 21 насандаа улсын начин цол хүртсэн Б.Орхонбаяр өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийнхаа баяр наадамд түрүүлж, аймгийн арслан болж байв. Улмаар энэ жилийн баяр наадмаас хэдхэн хоногийн өмнө дахин Сэлэнгэ нутгийнхаа наадамд түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртсэн. Бөх сонирхогчдын анхаарлын төвд орж ирсэн залуу начинг наадамчид хэдийнэ цаашид цолоо ахиулж барилдах начин хэмээн урамшуулж, “Бие хаа, барилдааны гавшгай байдал зэргээрээ улсын арслан Ц.Содномдоржтой адил юм. Дараагийн Ц.Содномдорж. Хоёулаа хурц арслангаас цол нэмж эхэллээ... Арван жилийн өмнөх Со л нүдэнд харагдаад байна” гэхчлэн бичиж эхэлжээ. Улсын арслан Ц.Содномдорж 12 жилийн өмнө Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан,  2007 онд аймагтаа дахин түрүүлж, хурц чимэг нэмэн, улмаар одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 оны Улсын баяр наадамд тав давж, Улсын начин цол хүртэж байжээ.

Тавын давааны тухайд Булган аймгийн Могод сумын харьяат, улсын начин Э.Энхбатыг онцлохгүй байхын аргагүй. Э.Энхбат одоогоос арван жилийн өмнө 2009 онд улсын начин цол хүртэж байв. Үүнээс хойш тэр 2012 онд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр, 2013 онд улсын начин Ц.Одбаяраар тав давж байсан бол өнөө жил улсын начин Б.Амарзаяагаар тав давж, начин цолоо гурав дахиа баталж, төрийн их баяр наадамд дөрөв дэх удаагаа шөвгөрлөө. Үнэхээр улсын өсөх идэр, улам нэмэх, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат начин цолондоо дүүрэн манлай хүчтэн юм.

ЗУРГААГИЙН ДАВАА: Д.АНАР НАЧИНГИЙН АМ

Цолондоо багтаж дүүрсэн шинэ харцага төрлөө. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анарын хувьд 2016 онд тухайн үед аймгийн хурц арслан цолтой байсан Ш.Мөнгөнбаатарыг (Улсын харцага) давж, улсын начин цол хүртэн, харцага цолны төлөө аймгийн арслан Б.Бат-Өлзийд (Улсын харцага) өвдөг шороодож байсан юм. Ийнхүү тэрбээр гурван жилийн дараа Б.Бат-Өлзийтэй дахин зургаагийн даваанд таарч, харцагыг давж, харцага цол хүртэв. Д.Анар харцагын уран барилдаанаас нь гадна ухаантай ам наадамчдын хайр хүндлэлийг өөртөө авчрав.  Түүнийг тавын даваанд тунах байх гэсэн таамагтай байв. Начин өөрөө ч тэгж бодсон байж магад. Гэтэл улсын өсөх идэр начин Э.Энхбат улсын начин Б.Амарзаяаг амласнаар Д.Анарт ам авах боломж нээгдлээ. Улсын начин Д.Амарсайхан, хурц арслан Б.Орхонбаяр, аймгийн арслан Ц.Сандагдорж нарын нэгээс Д.Анар харцага ам авахаар асарт очоод, “Хоёр арсланг үлдээе. Хэн бяртай, одтой нь давж, начин болог” гээд Д.Амарсайханг амласан юм. Өөрөө тунаж байж начин болсон хүнээс улсын цолтой бөхийн жудгийг харуулсан ийм ухаан гарах байх.

ҮЗҮҮР, ТҮРҮҮ БУЮУ ӨӨРИЙГӨӨ ЯЛСАН ХҮЧ

Энэ жилийн баяр наадамд залуу аварга, арслангууд цолондоо дүүрэн сайхан барилдлаа. Залуу бөхчүүд цойлон барилдсан наадам үзүүштэй байдаг ч том цолтнууд илтэд доогуур барилдсан наадамд ард түмэн сэтгэл дундуур үлддэг. Долоогийн даваанд энэ цагийн идэр гурван аварга, хүчит гурван арслан үлдсэн нь хэн нь ч хэнийгээ давж, хэн нь ч түрүүлж мэдэхээр өрсөлдөөнтэй болгов. Аварга аваргууд дотроос уран барилдаанч С.Мөнхбат аваргыг дурьдахгүй өнгөрөхийн аргагүй. Түүний гайхамшигтай хурд, тэсрэлт, ухаалаг барилдаан, хүн чанар, ёс жудагтай үйлдэл аваргын өнгөөр илэрхийлэгддэг монгол бөхийн томхон чимэг байв.

Амьсгаа даран хүлээсэн үзүүр, түрүүний барилдааны дараа аварга Н.Батсуурь ч мөн тахимаа зөв сайхан өгч, өмнө нь харагддаг байсан маргах шалтгааныг орхив.

Н.Батсуурь аварга Э.Оюунболд арсланд уначихаад аав Г.Намсрайжав харцага дээрээ ирж, “Болоогүй байхад засуул, цэцүүд тавьчихлаа” гэж хэлсэн гэсэн.. Г.Намсрайжав харцага хариуд нь “Чиний л буруу. Тахимаа өг” гэж зандрангуй хэлж, А.Сүхбат аварга ч хажуунаас нь “Өг өг” гэж шамдуулсан тухай асарт байсан бөхчүүд ярина лээ. Н.Батсуурь аварга буцаж алхаж очоод, шинэ аварга Э.Оюунболдыг үнсэн, тахимаа өгсөн нь бас нэг жудагтай агшин байсан нь үнэн.

Төрийн наадмын түрүү бөх болно гэдэг монгол хүний хувьд, монгол бөхийн хувьд их хувь заяа. Энэ жилийн түрүү бөх Э.Оюунболдын тухайд 2015 оны наадамд түрүүлж, Улсын арслан цол хүртсэнээсээ хойш хөл алдсан үеүд байсан уу гэвэл байсан. Жин нэмж, сахилга бат алдаж, бэлтгэл сургуулилт тасалдсан энэ алдаан дээрээ тэр өөрөө дүгнэлт хийж, сүүлийн нэг жилийн турш өндөр анхаарал тавьж, алдаагаа засч, хөдөлмөрлөсөн нь өнөөдрийн амжилтыг авчирсан гэхэд болно. Үүнийг түүний найз нөхөд, бөхийн хүрээнийхэн, багш, дасгалжуулагчид нь ч онцлон ярьж байна.

2018 оны сүүлээр шинэ аварга Хэнтий аймгийн бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, багш дасгалжуулагчдын дэмжлэгээр бөхийн орон Дагестаныг зорьж, энэ жилийн наадмынхаа гол бэлтгэлийг хийж, их спортын торгон мэдрэмжээ сэргээсэн юм билээ. Үүнээс хойш чөлөөтийн заал, хүчний дасгалын өрөөнд түүний хөлс дусалсан бэлтгэл энэ наадмыг хүртэл тасралтгүй үргэлжилсэн.  Товчхон дүгнэхэд, тэр тэрбумаар биш өөрийгөө ялсан чин үнэнч хөдөлмөрөөрөө аварга болсон гэж итгэж байна. Энэ сэтгэл, хүч гол нь их спортын хүнээс гардаг хандлага юм шүү гэдгийг бөхийн эрдэм, мэх сургасан багш нар нь ярилаа. Итгэж байна аа, шинэ аваргын ялалтад.  

ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮЙЗ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх зодоглолоо. Хүчит бөхийн барилдааны дүйзийг нийтлэн хүргэе. 


ГУРВЫН ДАВАА
 

  1. Дархан аварга Г.Өсөхбаяр – Аймгийн арслан Г.Отгонбаатар 
  2. Улсын аварга Ч.Санжаадамба - Аймгийн арслан Д.Болдбаатар 
  3. Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Д.Батбаяр
  4. Улсын аварга Н.Батсуурь –  Залуу бөх О.Хангал
  5. Улсын аварга С.Мөнхбат  – Аймгийн хурц арслан Г.Баяржавхлан
  6. Улсын арслан П.Бүрэнтөгс – Аймгийн арслан Г.Төрмөнх 
  7. Улсын арслан Д.Ганхуяг  – Аймгийн арслан А.Давааням 
  8. Улсын арслан Х.Мөнхбаатар – Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл 
  9. Улсын арслан Э.Оюунболд  – Аймгийн харцага М.Жамсрандорж 
  10. Улсын арслан Ц.Содномдорж  – Аймгийн заан О.Бундхорол
  11. Улсын арслан Д.Азжаргал  – Аймгийн арслан Т.Ядамсүрэн
  12. Улсын арслан Р.Пүрэвдагва  – Аймгийн харцага Ц.Батжаргал
  13. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ – Цэргийн заан О.Батжаргал
  14. Улсын гарьд М.Баяржавхлан – Аймгийн арслан Д.Аззаяа
  15. Улсын гарьд Д.Рагчаа – Аймгийн арслан Т.Сайханжаргал
  16. Улсын гарьд И.Доржсамбуу – Аймгийн арслан Д.Бадамгарав
  17. Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Т.Буянжаргал
  18. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ – Аймгийн заан Э.Баасандорж
  19. Улсын гарьд Ш.Жаргалсайхан – Улсын начин Б.Заяамандах
  20. Улсын заан Н.Жаргалбаяр – Аймгийн заан Д.Төрболд
  21. Улсын заан Б.Сайнбаяр – Улсын начин Ц.Чимэддорж
  22. Улсын заан Д.Баасандорж – Аймгийн арслан Б.Амгаланбаатар
  23. Улсын заан М.Өсөхбаяр – Аймгийн заан Б.Эрдэнэбаяр
  24. Улсын заан Б.Батмөнх – Аймгийн заан М.Тэгшбаяр 
  25. Улсын заан Н.Түвшинбаяр  – Аймгийн хурц арслан О.Баярхүү 
  26. Улсын заан Т.Санчир  – Аймгийн арслан Б.Цэдэнсодном
  27. Улсын заан Б.Соронзонболд  – Аймгийн арслан Б.Отгонбаатар
  28. Улсын заан Ш.Уламбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар
  29. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй – Аймгийн арслан Б.Орхонбаяр
  30. Улсын харцага Н.Батзаяа – Аймгийн заан Н.Энхжаргал
  31. Улсын харцага Т.Баасанхүү– Аймгийн арслын Ж.Ням-Эрдэнэ
  32. Улсын харцага Ө.Даваабаатар – Аймгийн арслан Б.Бат-Орших
  33. Улсын харцага А.Бямбажав – Аймгийн арслан А.Отгонбаатар
  34. Улсын харцага Б.Одгэрэл– Аймгийн арслан Б.Бат-Амгалан
  35. Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан П.Иххантай 
  36. Улсын харцага Х.Гантулга – Аймгийн арслан Н.Ганзориг
  37. Улсын харцага Д.Бат-Эрдэнэ – Аймгийн арслан П.Мөнхбат
  38. Улсын харцага М.Бадарч – Аймгийн хурц арслан Н.Баттүвшин
  39. Улсын харцага О.Хангай– Аймгийн арслан Х.Батбаяр
  40. Улсын харцага Н.Золбоо – Аймгийн арслан Д.Батсүх
  41. Улсын харцага Ш.Мөнгөнбаатар – Улсын начин Д.Энхбаяр
  42. Улсын харцага Т.Бэгзсүрэн - Улсын начин А.Алтанхуяг
  43. Улсын начин Э.Энхбат - Аймгийн заан Б.Болдбаатар
  44. Улсын начин Ч.Хөхчирэнгэр - Цэргийн арслан Г.Жамбалдорж
  45. Улсын начин М.Эрдэнэбат - Аймгийн арслан М.Бямбадорж
  46. Улсын начин Б.Амарзаяа - Улсын начин Г.Баасандорж
  47. Улсын начин Ц.Одбаяр - Улсын начин Л.Батзориг
  48. Улсын начин Ч.Ганзориг - Аймгийн арслан П.Батсүх
  49. Улсын начин Б.Батжаргал – Аймгийн заан Л.Батсайхан
  50. Улсын начин Б.Ганхуяг – Аймгийн арслан Л.Жамбал
  51. Улсын начин Д.Анар – Аймгийн арслан С.Очирбат
  52. Улсын начин Д.Амарсайхан - Аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ
  53. Улсын начин Э.Ванданцэрэн - Аймгийн арслан Н.Хүрэлсүх
  54. Улсын начин Б.Чимэдвандан - Аймгийн арслан П.Өсөхбаатар
  55. Улсын начин Б.Хишигбаатар - Аймгийн арслан Э.Сумъяабат
  56. Улсын начин Б.Серик - Аймгийн арслан Х.Оргилболд
  57. Улсын начин Б.Бат-Эрдэнэ - Аймгийн арслан Н.Мустафа
  58. Улсын начин Д.Тамир - Аймгийн арслан М.Еркебулан
  59. Улсын начин Д.Амаржаргал – Аймгийн заан Э.Энх-Амгалан
  60. Улсын начин Д.Цэрэнтогтох - Аймгийн арслан Ц.Мөнхбаяр
  61. Улсын начин Б.Даваа-Очир - Аймгийн арслан Б.Тайван
  62. Аймгийн арслан У.Береке – Аймгийн арслан Ц.Сандагдорж
  63. Аймгийн арслан Э.Мөнхбаатар – Аймгийн арслан Д.Хүдэрбулга
  64. Аймгийн арслан Э.Ууганбаяр – Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл

ДӨРВИЙН ДАВАА
 

  1. Дархан аварга Г.Өсөхбаяр – Цэргийн заан О.Батжаргал
  2. Улсын аварга Ч.Санжаадамба - Аймгийн заан Н.Энхжаргал
  3. Улсын аварга Г.Эрхэмбаяр– Аймгийн заан Э.Энх-Амгалан
  4. Улсын аварга Н.Батсуурь –  Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
  5. Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан Э.Сумъяабат
  6. Улсын арслан П.Бүрэнтөгс – Аймгийн арслан Д.Аззаяа
  7. Улсын арслан Э.Оюунболд  – Аймгийн арслан П.Батсүх
  8. Улсын арслан Ц.Содномдорж  – Аймгийн арслан Т.Сайханжаргал
  9. Улсын арслан Р.Пүрэвдагва  – Аймгийн арслан Ц.Сандагдорж
  10. Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Б.Бат-Орших
  11. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ – Аймгийн арслан Н.Мустафа
  12. Улсын гарьд Ш.Жаргалсайхан – Аймгийн арслан П.Мөнхбат
  13. Улсын заан Н.Жаргалбаяр – Аймгийн арслан Т.Ядамсүрэн
  14. Улсын заан Б.Сайнбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар
  15. Улсын заан М.Өсөхбаяр – Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  16. Улсын заан Б.Батмөнх – Аймгийн арслан Б.Цэдэнсодном
  17. Улсын заан Н.Түвшинбаяр  – Аймгийн арслан Б.Бат-Амгалан
  18. Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Б.Отгонбаатар
  19. Улсын харцага Х.Гантулга - Аймгийн арслан Н.Хүрэлсүх
  20. Улсын харцага М.Бадарч - Аймгийн арслан Б.Амгаланбаатар
  21. Улсын харцага О.Хангай - Аймгийн арслан М.Бямбадорж
  22. Улсын харцага Н.Золбоо - Аймгийн арслан Б.Бадамгарав
  23. Улсын харцага Ш.Мөнгөнбаатар - Аймгийн арслан А.Давааням
  24. Улсын харцага Т.Бэгзсүрэн - Аймгийн арслан Б.Тайван
  25. Улсын начин Э.Энхбат - Аймгийн арслан А.Отгонбаатар
  26. Улсын начин Ч.Хөхчирэнгэр - Аймгийн арслан Б.Орхонбаяр
  27. Улсын начин Б.Амарзаяа - Аймгийн арслан Э.Ууганбаяр
  28. Улсын начин Ц.Одбаяр - Аймгийн арслан Э.Мөнхбаатар
  29. Улсын начин Б.Батжаргал - Улсын начин Д.Цэрэнтогтох
  30. Улсын начин Б.Ганхуяг - Улсын начин Д.Тамир
  31. Улсын начин Д.Анар - Улсын начин Б.Серик
  32. Улсын начин Д.Амарсайхан - Улсын начин Б.Чимэдвандан


ТАВЫН ДАВАА
 

  1. Улсын аварга Ч.Санжаадамба - Цэргийн заан О.Батжаргал
  2. Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар 
  3. Улсын аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Ганхуяг
  4. Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан П.Мөнхбат
  5. Улсын арслан П.Бүрэнтөгс - Аймгийн арслан Д.Бадамгарав
  6. Улсын арслан Э.Оюунболд  - Аймгийн арслан Н.Мустафа
  7. Улсын арслан Ц.Содномдорж - Улсын начин Ц.Одбаяр
  8. Улсын гарьд Б.Гончигдамба - Аймгийн арслан Б.Тайван
  9. Улсын заан Н.Жаргалбаяр - Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  10. Улсын харцага Б.Бат-Өлзий - Аймгийн арслан Б.Бат-Амгалан
  11. Улсын харцага Х.Гантулга - Аймгийн арслан Б.Цэдэнсодном
  12. Улсын харцага М.Бадарч - Аймгийн арслан А.Давааням
  13. Улсын харцага О.Хангай - Улсын начин Д.Цэрэнтогтох
  14. Улсын начин Э.Энхбат - Улсын начин Б.Амарзаяа 
  15. Улсын начин Д.Анар - Улсын начин Д.Амарсайхан 
  16. Аймгийн арслан Б.Орхонбаяр - Аймгийн арслан Ц.Сандагдорж

ЗУРГААГИЙН ДАВАА
 

  1. Улсын аварга Ч.Санжаадамба - Аймгийн арслан А.Давааням
  2. Улсын аварга Н.Батсуурь – Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  3. Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан Н.Баярбаатар
  4. Улсын арслан П.Бүрэнтөгс - Улсын начин Э.Энхбат
  5. Улсын арслан Э.Оюунболд  - Аймгийн арслан Б.Цэдэнсодном 
  6. Улсын арслан Ц.Содномдорж - Аймгийн арслан Б.Орхонбаяр
  7. Улсын гарьд Б.Гончигдамба - Улсын начин Д.Цэрэнтогтох
  8. Улсын харцага Б.Бат-Өлзий - Улсын начин Д.Анар

ДОЛООГИЙН ДАВАА
 

  1. Улсын аварга Ч.Санжаадамба - Улсын гарьд Б.Гончигдамба 
  2. Улсын аварга Н.Батсуурь - Улсын аварга С.Мөнхбат 
  3. Улсын арслан П.Бүрэнтөгс - Улсын арслан Ц.Содномдорж
  4. Улсын арслан Э.Оюунболд - Улсын начин Д.Анар

НАЙМЫН ДАВАА
 

  1. Улсын аварга Н.Батсуурь - Улсын гарьд Б.Гончигдамба  
  2. Улсын арслан Э.Оюунболд - Улсын арслан Ц.Содномдорж

ЕСИЙН ДАВАА
 

  1. Улсын аварга Н.Батсуурь - Улсын арслан Э.Оюунболд 

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkkk(66.181.161.28) 2019 оны 07 сарын 22

Arhiar ehner huu 2.oo solijee.daraagiin ehner huuhde yugar solihiin boldoo

0  |  0
Kkkkk(66.181.161.28) 2019 оны 07 сарын 22

Arhiar ehner huu 2.oo solijee.daraagiin ehner huuhde yugar solihiin boldoo

0  |  0
Нн(103.26.194.193) 2019 оны 07 сарын 16

Хх

0  |  0
нэр үгүй(202.126.88.196) 2019 оны 07 сарын 16

оюунболдын яр шарханд ямар онош гарах бол. яртай бол бяртай гэж үг үнэн юм бишүү

0  |  0
Обо арай л дэндүү ХУ(192.82.65.56) 2019 оны 07 сарын 16

Н.Батуурь УНАЧИХААД нэг шалтаг хайх гэж оролджээ зайлуул!! Арчаагүй новшийн зан шүү дээ!!! Бүх юм түмэн олны нүдэн дэээр ил болсон. Батсуурь барьцаа эхэлж хангасан, дараа нь Оюунболд барьцаа хангасан. Обог халаад барьцыг чинь тавиулж байахд Батсуурь ямар зал;, булхайгаар энэ барьцнаас мултрах вэ гэдгэээ л бодож байснааас барилдах туахи ОГТ одоогүй нь харагдаж байна. Яагаад ч дийлэхгүй гэдгээ мэдэж байсан Батсуурь зүгээр л муу башиг арга, булхайнаас өөр сонголт байсан гүй дээ янз нь!!! Обо арай л дэндүү ХУРДТАЙ, ТЭСЭРЭЛТТЭЙ байлаа. Шүгэл үлээхэд ухасхийдэг 100 метрийн тамирчнаас хурдан.

1  |  1
зочин(203.91.116.118) 2019 оны 07 сарын 16

энэ жилийн барилдаан шудрага болсон юм шиг санагдсаан оюунболд аварга турсан байна лээ бэлтгэл сайн хийсэн байхаа

0  |  1
Үнэн(64.119.16.61) 2019 оны 07 сарын 16

Том цолтонгууд шударга барилдсан! Иймээс бөхийн барилдаан сайхан боллоо. Түрүүлж, үзүүрлэсэн Хэнтийн хүү, хүргэн хоёрт баяр хүргэе!

1  |  1
Top