Японы Киото хотын нэгэн анимэ студид гал гарсны улмаас 13 хүн амиа алдаад байна гэж Киодо агентлаг мэдээлжээ.
Аврагчдын ярьснаар 40 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн ба зарим нь ухаан ороогүй байна. Барилгад гал гарах үед 70 орчим хүн байжээ. Тэдний заримынх нь байршлыг одоогоор тогтоогоогүй байна.
Хэргийн газарт цагдаагийнхан 41 настай этгээдийг баривчилсан бөгөөд тэр этгээд өөрөө мөн түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ. Сэжигтэн этгээд шатах бодис асган, санаатайгаар гал тавьсан гэж хэргээ хүлээсэн байна. Үүнээс гадна барилгаас хэд хэдэн хутга олсон ба тэдгээрийг гал тавьсан этгээдийнх гэж үзжээ.
“Kyoto Animation” компанийн төв оффис байрлаж буй гурван давхар тус барилга их хэмжээгээр галд өртсөн. Галыг унтраахад 30 гал сөнөөгч дайчлагдан ажилласнаар галыг бүрэн унтраажээ.
Сэтгэгдэл ( 0 )