ЗИНДАА 2019.07.19 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

#1 БАРИМТ: Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН УУРХАЙ ЗОГСЖЭЭ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь олонх буюу эрх баригчид батлах гэж яарахаасаа илүүтэй үүнийгээ сурталчлах, сонгуулийн өмнөх жилийн гол акциа болгох давхар зорилготой ажиллаж буй.  Төслийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь авч, гишүүд болгон нь сонгогчдынхоо уулзалтын гол сэдвээ болгон ярьж явна. Яг ийм байдлаар ажиллаж байсан хууль санаачлагчдад сүүлийн хоёр өдөрт өөр шинэ нөхцөл байдал үүслээ.

Ажлын хэсгийнхэнтэй санал солилцох байдлаар Үндсэн хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хандаж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга наадмын амралтын дараа өөр нэгэн төслийг “Миний санал” хэмээн УИХ-д өргөн барилаа. Тэрбээр наадмын нээлтэд хэлсэн үгэндээ баярын дараагаас УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлнэ, Үндсэн хуулиа өөрчлөн хөгжүүлэх ёстой гэх утгатай байр суурийг илэрхийлсэн нь учиртай байжээ. Хамгийн гол нь өөрийн санал буюу төслөө өргөн барих үедээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар УИХ түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн, дараа нь тарах ёстой” гэсэн нь бүр ч анхаарал татах мэдэгдэл байлаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 49 санал тусгагдсанаас 16 нь УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд хөндөгдөөгүй шинэ саналууд, үлдсэн хэсэг нь өмнө ярьж байсан асуудлын хүрээнд хамрахаар байна гэж Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин өчигдөр чуулганы хуралдаанд танилцуулжээ. Шинэ нөхцөл байдлыг нухацтай ярилцах шаардлагатай, гэхдээ “нөгөө” төсөлд саналыг тусгах байдлаар хэлэлцээд явах боломжтой гэв. Үгүй гээд яах ч билээ?

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 ТҮРҮҮ БӨХӨД ХҮНДЭДСЭН ХУРАНДАА ЦОЛЫГ ХУРААЯ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж, аварга болсон. Ид хав, эр бяр нь жагссан аавын хүүтэй маргах хүн гараагүй. Түүнийг баяр наадмын түрүү бөхөөр тодорсонд “Моннис” групп жийп автомашинаар байлсан бол түүнийг цалинжуулдаг “Алтай констракшн” групп мөн л автомашин бэлэглэж, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл таван өрөө байраар түүний амжилтыг мялаасан. Үүн шиг том дэмжлэг гэж юу байх билээ. Жирийн иргэд 20 жил банкны лизинг төлж хоёр өрөө байртай болж байхад өөрийн хүчээр наадамдаа түрүүлэн таван өрөө байртай болсон түүнийг буруутгах аргагүй. Гэхдээ “шинэ” аварга Энх­төгсийн Оюунболдыг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд лхагва гарагт хүлээн авч хүндэтгэл үзүүлэх үеэрээ дэд хурандаа цол олгосон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Э.Оюунболд “Би дэд хурандаа болмоор байна” гэж гүйж очоод энэ цолыг авчихаагүй нь лав. Юманд учир суманд гичир гэдэг дээ. Хүний амжилтыг үнэлж бололгүй л яахав. Гэхдээ жирийн цагдаа халуунд халж, хүйтэнд хөрж, цас, бороонд халиралгүй бүх насаараа ажиллаад ч зарим нь авч чаддаггүй цолыг 26-хан настай бөх хүүд өгчихөөр гомдохгүй яадаг юм. 2015 онд наадамд түрүүлэн улсын арслан цол хүртэхэд нь цагдаагийн байгууллагын зүгээс хошууч цол олгож байсан бол энэ удаад дэд хурандаа цол олгосон нь тэр. Энэ зөвхөн Э.Оюунболдод тохиолдсон ч юм биш. Цэрэг, цагдаа, онцгой байдал гээд бүгд дээрээ бөхчүүд барилдуулдаг. Байгууллагын нэр гаргасан гэдэг хэмжүүрээр бөхчүүд цалин авдаг. Амжилт гаргахад нь цалин цавагаар дэмжихийн буруу гэж юу байхав.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3 Г.ОТГОНБААТАР: ЭХНЭРЭЭ ҮҮРСЭН ДОЛООН ЖИЛ НАДАД ЗОВЛОН БАЙГААГҮЙ

“Эхнэрээ үүрсэн долоон жил надад зовлон биш харин ч хамгийн аз жаргалтай мөчүүдийн минь нэгээхэн хэсэг байсан. Гэр бүлийнхээ төлөө эдгэсэн эхнэртээ би үгээр илэрхийлэхийн аргагүй хайртай. Эхнэрийнхээ хүнд өвчинтэй тэмцэх гэж өөрийн гэсэн бүхнээ зарж, эцэстээ  гурван чемодан  хувцас, хоёр хайрцаг номтой л үлдсэн. Яг тэр үед хэчнээн тав тухтай гэр орон байсан ч “Жинхэнэ аз жаргал гэдэг бол элэг бүтэн амьдрал” юм байна гэдгийг сэтгэлээсээ хэзээ ч арилахгүй болтол ойлгосон” гэж тэр яриагаа эхэллээ. Г.Отгонбаатарын эгэл жирийн боловч чин сэтгэлээр дүүрэн амьдралыг “ТВ-8” телевизийн “Тавилан” нэвтрүүлэг анх сурвалжилж, үзэгчдэд хүртээл болгож байсан юм. Эхнэрээ хайраараа эмчилсэн түүний амьдралын долоон жилийн түүх уншигч танд ч мөн урам, хайр, сэтгэл зүрхний хүч болон хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Анх та эхнэртэйгээ танилцсан түүхээсээ хуваалцах уу. Манай зарим уншигчдад та шинэ танил байж болох?

-2003 онд танилцаж байлаа. Байнга орж, гардаг нэг ахынхаараа очтол тэднийд хөдөөнөөс дүү нь оюутан болж ирсэн тухай ярьсан юм. Би бодохдоо хөдөөний хүүхэд гэхээр улаан хацартай, бор охины л тухай төсөөлж байлаа. Тэгсэн гаднаас хөдөөнийх гэж огтхон ч хэлэхээргүй цэвэрхэн цагаан охин ороод ирлээ. Тухайн үед тэр ахынхаар солонгос хүмүүс орж гараад байдаг байсан болохоор тэдний нэг юм болов уу гэж бодов. Хэн хэн нь юм ярихгүй, чимээгүй суугаад л байсан. Тэгсэн харин нөгөө охин маань гарахдаа “Баяртай” гэж хэлэхээр нь ахын яриад байсан хотод ирсэн дүү нь юм болов уу гэж тааж билээ. Ингэж анх харснаас хойш үерхэх тухай гурван ч удаа хэлсэн боловч эхний хоёр дээр нь зөвшөөрөөгүй ээ (Инээв). Харин гурав дахь захианд маань зөвшөөрсөн хариу өгч, бид хоёр жил орчим үерхэж, дотноссоныхоо дараа 2004 онд хуримаа хийж, гал голомтоо асааж байлаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4 Л.ЭНХБОЛД: ЗАСГИЙН ГАЗАР ТОСТ, ТОСОН БУМБЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ХИЛИЙН ЗУРВАСЫГ ШИНЭЧЛЭХ ЁСТОЙ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу УИХ-аас  2016 онд нийт 896 мянган га газрыг тусгай хамгаалалттай бүсэд багтаах чиг үүрэг бүхий тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хилийн заагийг тогтоох ёстой байсан ба тогтоол батлагдсанаас даруй жилийн дараа энэ арга хэмжээг авсан нь анхаарал татдаг. Засгийн газар Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо анхны тооцооллоор нь батлалгүйгээр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коэл транс” компанийн лицензтэй талбайг хилийн цэсийн гадна үлдээсэн юм. Улмаар өнгөрөгч 2018 оноос эхлэн тус компани нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээгүй, орон нутгийн удирдлагуудын зөвшөөрөлгүйгээр хууль бус олборлолт явуулж, урагшаа нүүрс экспортолж эхэлсэн байдаг. Уурхай ажиллаж буй газрын хөрсөн доор гүний усны хагалбар байдаг ба олборлолт явуулж эхэлснээр усны судал тасарч уурхайн шанаганд зүмбэний ус тогтоод байгаа талаар бид мэдээлж байв. Тост, Тосон бумбын нуруу, цаашлаад Гурвантэс сум цэвэр усгүй болж, булаг шанд  ширгэж үгүй болох аюулыг учруулж байгаа дээрх үйлдлийг эсэргүүцэн орон нутгийн удирдлагууд болон иргэд, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран тус уурхайн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байгаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах хилийн зурвасын хэмжээг дахин тогтоолгох хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарт хүргүүлээд байгаа юм. Тост, Тосон бумбын нурууны хилийн зурвасын хэмжээг дахин тогтоолгох асуудлаар Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5 ЖЮҮ ЖИЦҮ: ХӨӨРХӨН БҮСГҮЙ МОЛДИР МЕКЕНБАЕВА ЭХНИЙ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЯЛЛАА

Жюү жицү бөхийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 4 дэх удаагийн тэмцээн "Монгол бөхийн өргөө"-нд үргэлжилж байна. Өнөөдөр /2019.07.19/ тэмцээний од, үзэсгэлэнт төрхөөрөө олны анхаарлыг татаж буй Казахстаны тамирчин бүсгүй Молдир Мекенбаева барилдаж байгаа юм. Newaza буюу үндсэн төрлийн 52 кг-д өрсөлдөж байгаа Молдир Мекенбаева дөнгөж сая эхний ялалтаа авлаа. Тэрбээр Тайландын тамирчныг ялав.

Молдир Мекенбаева нь 1997 онд Казахстаны Алматы хотод төрсөн. 2016 онд Жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 49 кг жинд барилдан, аварга болж байсан. Харин 2017 онд дээрх жиндээ мөнгөн медаль хүртсэн ба жюү жицү бөхийн чансаагаар улсдаа нэг, Азид 14 дүгээрт эрэмбэлэгдсэн ажээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
DR. PRADHAN,LT.COL(197.210.62.34) 2019 оны 07 сарын 19

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
Top