Онцгой байдлын байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөөний 2.2.3-т заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Онцгой байдлын байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэл авах тусгай дугаарыг ажиллуулах гэж байна.
Наймдугаар сарын 01-нээс албан ёсоор ажиллаж эхлэх 7777-8998 тусгай дугаарын утсанд холбогдон гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авч, бүртгэлжүүлэн цаг тухайд нь хянан шийдвэрлэх юм.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )