ЗИНДАА 2019.07.30 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

#1 ХАМАРЫН ХИЙД ОРЧМЫН НУТАГ УУРХАЙН “ХАР НҮХ” БОЛОХ ВИЙ

Монголд шашны соёлын аялал жуулчлалын анхны бөгөөд хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл бол говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн өв, соёлд тулгуурласан Шамбалын орон буюу Хамарын хийд юм. Дотоодын аялал жуулчлалын нэг гол маршрут болтлоо хөгжсөн энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэгч нь Соёлын гавьяат зүтгэлтэн, Хамарын хийдийн тахилч З.Алтангэрэл байв. Өвөөгөөсөө үе дамжуулан өвлөсөн итгэл үнэмшил, сүсэг бишрэл, өвгөдийнхөө чанд гэрээслэл дор тэрээр Хамарын хийд, Данзанравжаагийн музейг байгуулсан юм. Энэхүү бүтээн байгуулалтынхаа гол хөрөнгө оруулагч нь ч тэр өөрөө байлаа. Төрийн оролцоо, төсвийн дэмжлэг гэхээр зүйл энд байгаагүй. Маш том өв соёлыг тээн ирж, түүнийгээ бодитой төсөл, нийтийн хүртээл болгоход тэр хүн амьдралаа зориулсан. Бас чадсан. Тэрбээр эцэг өвгөдийнхөө гэрээс, захиасыг биелүүлээд хэдхэн хоногийн өмнө насан эцэслэжээ.  Түүнтэй уулзаж байгаагүй ч хэвлэлд өгсөн ярилцлага, сэтгүүлчдийн болон бусдын хөрөг тэмдэглэлээс түүний тухай төсөөлөл, хүндлэлийг би өөртөө бий болгосон нэгэн. Хамгийн гол нь түүний санаачлан гардан хэрэгжүүлсэн аялал жуулчлалын маш чухал контент болох Шамбалын орон, Хамарын хийд, түүнийг даган дахин сэргэсэн Данзанравжаагийн гэх түүх, соёл, оюуны өв соёлд гүнээ бишрэгч билээ. Дулдуйтын Данзанравжаа судлалыг академич Ц.Дамдинсүрэнгээс эхлээд Монголын цөөнгүй эртэмдэд буухиа таслалгүй хөгжүүлэн өнөөдрийг хүргэсэн. Үүний үрээр соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, бүтээн туурвигч, билэг оюунтан Данзанравжааг монголчууд оюун санааныхаа нэгэн том суварга болгон хадгалж ирсэн юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 МЭРГЭШСЭН АВЛИГАЧИД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАД ҮҮРЛЭЖЭЭ

Монголын төрд данстай ТОМ авлигачид нууц мөнгөө гадаадын оффшор дансанд нуудаг бол ДУНД шатны авлигачид нь оймсондоо нуудаг болохыг баримтжуулсан бичлэгийг та бид өчигдөр /2019.07.29/ нүдээрээ үзэв. Өглөө бүрийг шинэ бичлэгтэйгээр угтдаг болсон цахим орчинд оймсондоо хавчуулсан авлигын мөнгөөр наадам наргиан хийгсэд ч цөөнгүй байна. Уг нь энэ бичлэг дээрх ил тод харагдаж буй зүйл инээдэм биш эмгэнэл л дээ. Цаг хугацааны хувьд хоёр жилийн өмнө хийгдсэн уг бичлэгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өдгөө цацаж буй нь ардаа ямар нэг зорилго агуулж байж болох ч хуулийг сахиж, ёс зүйг баримтлан ажиллана гэж үүрэг хүлээсэн Мэргэжлийн хяналтын байгууллага мэргэшсэн авлигачидтай болохыг ил тод харуулсныг нь онцолж харах шаардлагатай байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрхэм зорилгыг нь сонирхож үзэхэд “Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэсэн байх юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ТОСОН БУМБЫН ТӨЛӨӨ ИРГЭД 10 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙНА

2016 ОН: ТОСТЫН НУРУУГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ УИХ-ЫН ТОГТООЛ БАТЛАГДАВ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг одоогоос гурван жилийн өмнө 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж, нийт 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар болсон.

2017 ОН: ЗАСГИЙН ГАЗАР УУРХАЙН ЛИЦЕНЗТЭЙ ТАЛБАЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАДНА ҮЛДЭЭЛЭЭ

Үүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо анхны тооцооллоор нь батлаагүйгээр барахгүй тус орон нутгийн цэвэр усны хагалбар орших хамгийн чухал хэсгийг хамгаалалтын бүсээс хассан байдаг. Тодруулбал, 2017 гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын 91 дүгээр тогтоолд Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийг 743 мянган га газраар тогтоосон бөгөөд анх тооцоолж байсан 896 мянган га газраас 147 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсэд багтаалгүй үлдээсэн юм.

Ийнхүү улсын хамгаалалтаас гадуур үлдсэн уг хэсэг нь тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн гэгдэх “Саус гоби коэл транс” компанийн хоёр ч лицензтэй газар байсан бөгөөд тус компани нь Засгийн газрын 91 дүгээр тогтоол гарахаас долоо хоногийн өмнө Гурвантэс сумын 3, 4-р багийн нутаг Хөвд, Хуршуутын Баянбүрдийн дунд уурхайн тосгоноо байгуулан ажиллаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Саус гоби коэл транс” компанийнхан өөрсдийн лицензтэй газрыг тусгай хамгаалалтад оруулалгүйгээр авч үлдэх “лобби”-гоо өмнө нь хийчихсэн, Засгийн газрын шийдвэр хэрхэн яаж гарахыг урьдчилан мэдэж байсан гэсэн үг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 91 НАСАНДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН БОЛСОН С.ДУЛАМСҮРЭН ЭМЭЭ 

Баяр наадмын үеэр шагнуулсан олон дунд хамгийн өндөр настай нь Сүхийн Дуламсүрэн гуай байсан байх. Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил сувилагч хийсэн алтан гарт эрхэм хүмүүн алдрай үрсийн амь насыг авран хамгаалж, асарч өргөн, амьдрал хайрласан ачтан билээ. Өдгөө дөрөв дэх үеэ үзэж яваа хувьхан заяа ч олныг тэтгэж байсан оёоргүй сэтгэлийн өргөл биз ээ. Ээвэр дулаан сэтгэлээрээ 91 он жилийг үдэж яваа настан буурай Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалгахдаа эгшин, мэгшин асгартал уйлсан баярын нулимс элэг зөөллөн уясааж, ихийг бодогдуулж байсан юм. Энэ бол эх хүний нулимс, эмч хүний нулимс байлаа. Түүнийг Дамбадаржаагийн сэрүүн дэнжид ач гучаа тойруулчихсан налайж суухад нь цэцэн цэлмэг яриа хөөрөө, цэвэр алт шиг сургаал юугаас нь адис хүртлээ. С.Дуламсүрэн гуай 91 нас зооглож байна. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ТАНИЛЦ: СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ, МОНГОЛЫН ГОЛЬФЫН ГОЛ ДҮР Б.САМАДИ

Ерөнхий сайд асан Сү.Батболдынх таван хүүхэдтэй. Сү.Батболд, хатагтай Х.Отгонтуяа нар хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, эрдэм номын мөр хөөлгөсөн нь хэзээ ч хар бараан явдалтай холбогдож байгаагүй Б.Баттүшиг, Б.Самади нарын хөвгүүдийнх нь намтраас харагдана. Элит гэр бүлийн том хүү Б.Баттүшиг шарк Н.Цэлмүүнтэй гэр бүл болсныг бид мэднэ. Б.Баттүшиг гэр бүлийн бизнесээ удирдахаас гадна МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгч гээд олон нийт, спортын сонгуульт ажилтай. Харин дунд хүү Б.Самади бараг л “нууц ноёнтон”.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top