Оросын Красноярскийн хязгаарын Ачинск хотод зэвсгийн агуулах дэлбэрч, 12 хүн гэмтэж бэртжээ. Дэлбэрэлт өчигдөр /2019.08.05/ болсон байна. Дэлбэрэлт хүчтэй байсан бөгөөд ойролцоох дүүргийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Ачинскийн Каменка суурингаас таван км-ийн зайд орших цэргийн ангийн их бууны сум хадгалдаг зэвсгийн агуулахад гал гарсны улмаас дэлбэрэлт болсныг тогтоосон байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Дмитрий Булгаковын мэдэгдсэнээр гэмтэж бэртсэн хүмүүсийн нэг нь хүүхэд байжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн долоо нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
Дэлбэрэлт болсон газарт Красноярскийн хязгаарын захирагч Александр Усс иржээ. Нийт 6000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдний дийлэнхийг Назарово хотод байршуулсан байна. Мужийн захирагч "Гэмтэж бэртсэн иргэдийн амь насанд ямар нэгэн аюул учраагүй. Ачинск том хот учир эмч, мэргэжилтнүүд хангалттай байгаа" гэв.
Сэтгэгдэл ( 5 )
oros 1 bish bolloo shvv .
oros 1 bish bolloo shvv .
Агуулахаа тонож зэвсгээ зарчихаад дараа нь дэлбэлсэн биз ээ.
Орос оронд сахилга дэг журам алга болж Ийм тэсрэлт байсхийгээд лгарах юм Өөрөө өөрсдийгөө дэлбэлээд түймэрдээд л...
Орос оронд сахилга дэг журам алга болж Ийм тэсрэлт байсхийгээд лгарах юм Өөрөө өөрсдийгөө дэлбэлээд түймэрдээд л...