Оросын Красноярскийн хязгаарын Ачинск хотод энэ сарын 5-нд зэвсгийн агуулах дэлбэрч, 12 хүн гэмтэж бэртсэн билээ.
Дэлбэрэлт болсон газрын ойролцоох дүүргийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Ачинскийн Каменка суурингаас таван км-ийн зайд орших цэргийн ангийн их бууны сум хадгалдаг зэвсгийн агуулахад гал гарсны улмаас дэлбэрэлт болсныг тогтоосон байна. ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Дмитрий Булгаковын мэдэгдсэнээр гэмтэж бэртсэн хүмүүсийн нэг нь хүүхэд байжээ. Гэмтэж бэртсэн иргэдийн амь насанд ямар нэгэн аюул учраагүй, Ачинск том хот учир эмч, мэргэжилтнүүд хангалттай байгааг албаныхан хэлж байна.
Красноярскийн захирагч дэлбэрэлт болсон газарт ирэв
Дэлбэрэлт болсон газарт Красноярскийн хязгаарын захирагч Александр Усс очжээ. Одоогоор нийт 6000 хүнийг нүүлгэн шилжүүлээд бөгөөд тэдний дийлэнхийг Назарово хотод байршуулсан байна. Мөн ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд, армийн генерал Дмитрий Булгаков Ачинск хотод ирж, онцгой байдал, урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр бүс, хотын комиссын гишүүдтэй шуурхай уулзалт хийжээ.
Ачинскийн захиргаанаас мэдээлснээр, хэргийн газарт 153 хүн, 51 нэгж техник ажиллаж байгаагаас Онцгой байдлын яамны 66 ажилтан, 13 нэгж техник ажиллаж байна.
6000 орчим хүн аюулын бүсэд байсныг Каменка, Заворка, Ключи зэрэг тосгон руу нүүлгэн шилжүүлжээ. Үүнээс гадна аврагчид Сокол хүүхдийн зуслангийн ажилчид, амрагчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Ачинскийн олон оршин суугч өөрсдөө нүүж, үүний дараа зам дээр түгжрэл үүсч, шатахуун түгээх станцуудад дараалал үүсчээ.
Өчигдөр үүрээр 250 нүүлгэн шилжүүлсэн оршин суугчтай цахилгаан галт тэрэг Ачинскаас Красноярск хотод ирсэн бол 180 хүнтэй хоёр дахь галт тэрэг Красноярск хотод өчигдөр өглөөний 07:20-д ирсэн байна. Иргэдийг хамгийн олноор хүлээж авч байгаа Назарово хот болон ойролцоох тосгодод нь л гэхэд 16 түр байрлах төв байгаа аж. Бүс нутгийн цагдаагийн газраас мэдээлснээр жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс Ачинск-Назарово хоорондох хурдны замыг хаажээ.
Дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг байна
Зэвсгийн агуулах дахь сумны дэлбэрэлтүүд зогссон ч оршин суугчдыг болгоомжтой байж, гэр рүүгээ буцахгүй байхыг уриалж байгаа гэнэ.
Мөн хотын нутаг дэвсгэрт сэжигтэй зүйл байвал иргэд хүрч болохгүй, заасан утсаар шууд мэдээлэхийг уриалж, бүрэн аюулгүй болсны дараа л оршин суугаа газар руугаа буцахыг зөвшөөрнө гэжээ. ОХУ-ын Цэргийн төв дүүргийн цэргийн мөрдөн байцаах газрын хэвлэлийн албанаас мэдээлснээр Красноярскт зэвсгийн агуулах дэлбэрсэн хэргийн мөрөөр мөрдөн шалгалт хийж байна.
Бэртсэн иргэдийн тав нь дунд зэргийн гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн бол өдгөө гурван хүн Ачинскийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хоёр өвчтөнийг Красноярск руу шилжүүлсэн байна. Тэдний биеийн байдал дунд зэрэг байгаа бол үлдсэн зургаан хүнд хөнгөн гэмтэл авсан учир шаардлагатай шинжилгээ, оношилгоог хийж, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзжээ.
Ачинск хотын агаар шаардлага хангасангүй
Красноярскийн Ачинск хотын агаар мандлын агаарын чанарт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар агаар дахь нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, хлор зэрэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна.
Ачинск хот нь 2018 оны байдлаар 105 мянга гаруй хүн амтай, орос болон бусад үндэстнүүд оршин суудаг газар юм.
Сэтгэгдэл ( 1 )
ene uls chin yu geech bolood bn .. moskva 2 3 honogiin umnu jagsaal bolj murgulduunii ulmaas olon hvmvvs gemtej 1000 1000 aar ni barivchlan achsan .. dotoodiin daisanuud olon bolson bololtoi .. . sibiriig hytaduud shataasan gej baigaa ..... urd hursh kongkong jagsaj buun yum bolj bn .. amerik baruun ard irgediig zevseg ahiglan darah yum bol. hytadtai shuud dain zarlah tuhai ch yrij bn