Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан Засгийн газрын нөөц сангаас 100 сая төгрөг гарган, туслахаар болжээ. Энэ шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн (2019.08.07) хуралдаанаас гаргав.
Гал сөнөөгч, аврагч Э.Үнэнбат онцгой байдлын албанд 19 дэх жилдээ ажиллаж байсан бөгөөд Орхон аймгийн Онцгой байдлын газарт харьяалагддаг.
Сэтгэгдэл ( 1 )
Урт наслаж удаан жаргаарай.Эрүүл энх элэг бүтэн амьдрал хүсье.Мѳнх тэнгэр ивээг.