Тост, тосон бумбын нурууг хамгаалах ЖАГСААЛ эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

Тост, Тосон бумбын нуруунд явуулж буй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардсан тайван жагсаал Сүхбаатарын талбайд  /2019.08.09/ эхэллээ.

Жагсаалд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, нийслэлийн иргэдээс гадна Өмнөговь аймгийн иргэд оролцож байна.

Тайван жагсаалд оролцогчид ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч, гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардахын сацуу Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын бүс нутгийг хамгаалах асуудлаар уриалга гаргах юм. 

Жагсаал өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. 


БИЧЛЭГ ҮЗЭХ

 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.30) 2019 оны 08 сарын 11

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top