ХУД-ийн Онцгой комисс байнгын бэлэн байдалд ажиллаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны наймдугаар сарын 06-ны өдрийн 1 цаг орчимд хугацаатай орсон дуу цахилгаантай, аадар борооны улмаас үерийн нөхцөл байдал үүссэн ба тус голомтод дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 25 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, болзошгүй аюулаас 18 том хүн, 15 хүүхэд, нийт 33 хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, гурван айлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Мөн нэг айлын суурийн давхар /граж/-т орсон усыг соруулан, шуурхай ажилласан байна. 

Үерийн улмаас 14-р хороо, Өлзийт хороололын авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайд үер бууж авто зам, явган зам эвдэрч лаг шавар, хог ихээр үүссэнийг (2019.08.06)-ны оройн 18:30 цагаас үүрийн 04:00 цаг хүртэл "Хан-Уул Агро" ОНӨААТҮГ-ын зургаан хог тээврийн машин, хоёр ковш үйлчилгээний микро, 42 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, автомашины зорчих хэсгийг нээжээ. 

2019 оны наймдугаар сарын 06-ны өдөр дүүргийн Онцгой комиссын үер усны үед ажиллах Дэд ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулагдсан ба хур бороо ихтэй байгаа тул дүүргийн хэмжээнд ерөнхий эргүүлийг томилгоожуулан ажиллуулах, үерийн голомтын бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохион байгуулахыг холбогдох хэлтэс албан тушаалтанд үүрэг болгожээ. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.39) 2019 оны 08 сарын 10

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top